×

Тээврийн салбарын орлого оны эхний улиралд сүүлийн гурван жилийн дээд дүнгээр өслөө. Өмнөх оны оны I улирлаас 23.1 хувиар өссөнөөр нийт 2.8 их наяд төгрөгийн орлого бүрдсэн байна.

  • Уул уурхайн салбарын идэвхжилийг дагаад тээврийн салбарын өсөлт эрчимжсэн байна. Тухайлбал авто тээврийн салбарын орлого 26.3 хувиар, төмөр замын тээврийн орлого 44.5 хувиар өсжээ.
  • Нийт ачаа тээврийн 65 орчим хувийг авто тээврээр тээвэрлэжээ. Ингэснээр орлого нь эхний улиралд 1.4 их наяд төгрөг хүрч, тээвэрлэсэн ачаа нь өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өссөн байна.
  • Мөн агаарын тээврээр зорчигчдын тоо тогтмол өсөлтөө хадгаллаа. Тайлант хугацаанд агаарын тээврээр олон улсад зорчигчдын тоо 437 мянга давж, өмнөх оны мөн үеэс 11 орчим хувиар өсөхөд Сөүл, Эрээн, Сингапур, Токио, Бээжин чиглэлийн зорчигчдын тоо өссөн нь нөлөөлсөн байна.
  • Харин галт тэргээр зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа. I улиралд давхардсан тоогоор 377 мянган хүн галт тэргээр зорчсон нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар бага үзүүлэлт.

Via: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Ахмад настны дартсын аварга шалгаруулах тэмцээн 09 дүгээр сарын 27-ны өдөр

Өвөрхангай аймгийн 2026 оны Ахмад настны дартсын аварга шалгаруулах тэмцээн 09 дүгээр сарын 27-ны өдөр Багийн нэгдсэн төвд зохион байгуулагдана. Багийн ахмад...

Read out all

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all