- 0
- 6 words
Тээврийн салбарын орлого оны эхний улиралд сүүлийн гурван жилийн дээд дүнгээр өслөө. Өмнөх оны оны I улирлаас 23.1 хувиар өссөнөөр нийт 2.8 их наяд төгрөгийн орлого бүрдсэн байна.

- Уул уурхайн салбарын идэвхжилийг дагаад тээврийн салбарын өсөлт эрчимжсэн байна. Тухайлбал авто тээврийн салбарын орлого 26.3 хувиар, төмөр замын тээврийн орлого 44.5 хувиар өсжээ.
- Нийт ачаа тээврийн 65 орчим хувийг авто тээврээр тээвэрлэжээ. Ингэснээр орлого нь эхний улиралд 1.4 их наяд төгрөг хүрч, тээвэрлэсэн ачаа нь өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өссөн байна.
- Мөн агаарын тээврээр зорчигчдын тоо тогтмол өсөлтөө хадгаллаа. Тайлант хугацаанд агаарын тээврээр олон улсад зорчигчдын тоо 437 мянга давж, өмнөх оны мөн үеэс 11 орчим хувиар өсөхөд Сөүл, Эрээн, Сингапур, Токио, Бээжин чиглэлийн зорчигчдын тоо өссөн нь нөлөөлсөн байна.
- Харин галт тэргээр зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа. I улиралд давхардсан тоогоор 377 мянган хүн галт тэргээр зорчсон нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар бага үзүүлэлт.
Via: Bloomberg TV Mongolia
