×

📌Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага олон улсын хамтарсан байгууллагын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдлаа.

📌Олон улсын хамтарсан үнэлгээний багийн бүрэлдэхүүнд Монгол, Америкийн Нэгдсэн Улс, Румын, Энэтхэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Хойд Македон, Нидерланд зэрэг улсын боловсролын байгууллагын шинжээч, чанарын баталгаажуулалтын мэргэжилтэн, зохицуулагчид хамтран ажилласан.

📌Энэхүү үнэлгээ нь Европын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын стандарт, удирдамж (ESG)-д нийцсэн олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуурын дагуу хэрэгжсэн бөгөөд Монгол Улсад мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд олон улсын түвшинд чанараа үнэлүүлсэн чухал үйл явдал юм.

📌Үнэлгээний үр дүнд ATHEA-ийн Магадлан итгэмжлэлийн комисс байгууллагын магадлан итгэмжлэл олгох шийдвэр гаргасан бөгөөд энэхүү магадлан итгэмжлэл нь Монгол Улсын Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн 5 болон 6 дугаар түвшинд хамаарагдана. Магадлан итгэмжлэлийн шийдвэр нь 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

📌Энэхүү үйл ажиллагаа нь тухайн байгууллага сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, төгсөгчдийн мэргэшил, ур чадварын олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

👏Олон улсын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдсан нийт хамт олондоо халуун баяр хүргэе.

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Политехник Коллеж

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all

ДУГУЙТ ЦАНЫН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БАТ-ӨЛЗИЙ СУМАНД БОЛЖ БАЙНА

Олон улсын цанын холбооны нэрэмжит дугуйт цанын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж...

Read out all