×

Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого I улиралд 966 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ

  • Өсөлтөд өргөн нэвтрүүлэг, цахилгаан холбоо, компьютер программчлал, түүнд холбогдох үйл ажиллагааны орлого 7.7-23.1 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
  • Салбарын нийт орлогын 63 хувийг цахилгаан холбооны салбар дангаараа бүрдүүлсэн бол өргөн нэвтрүүлгийн салбар 9.5 хувийг бүрдүүлжээ.
  • 2025 онд тус салбар нийт 2.7 их наяд төгрөгийн орлоготой ажилласан байна. Түүнчлэн өнгөрсөн онд 427.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 60 гаруй хувь нь үүрэн холбооны салбарт хийгдсэнийг Харилцаа холбооны зохицуулах хорооны тайланд мэдээлжээ.
  • Үүрэн холбооны нэг хэрэглэгч хоногт дунджаар 6.13 минутын ярианы ачаалал үүсгэсэн нь 2024 оны үзүүлэлтээс 12.8 хувиар буурчээ. Нөгөө талдаа нэг хэрэглэгч сард дунджаар 16.72 гигабайт дата хэрэглэсэн нь 14.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all