×
Дөрөвдүгээр сард БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн байна. Ингэснээр Монгол Улс дэлхийд нүүрсний экспортоор тэргүүлэгч, БНХАУ-ын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсыг сарын дүнгээр ардаа орхижээ.
Өнгөрсөн сард Монгол Улс урд хөршдөө 11.33 сая тонн нүүрс нийлүүлсэн бол Индонез улс 11.12 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны IV сартай харьцуулахад 22 хувиар буурсан үзүүлэлт болохыг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.
Харин оны эхний дөрвөн сарын хугацаанд Монголын экспортолсон нүүрсний хэмжээ 39.4 сая тонн болж, өмнөх оноос мөн адил 61 хувиар өссөн бол БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээр тэргүүлдэг бусад улсуудын экспорт бүгд буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал Индонезийн экспорт 8 хувиар, ОХУ-ынх 17 хувиар, Австралийнх 10 хувиар тус тус буурчээ.
Ойрх Дорнодын дайнаас шалтгаалсан эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал Хятад улсын нүүрсний хэрэгцээг нэмэгдүүлснээр Монголын коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний эрэлт эрс өсөж байна. Монголын Хөрөнгийн Биржээр дотоодын олборлогчдын арилжаалж буй нүүрсний дуудах үнэ тогтмол өсөлттэй байж, тэр дундаа эрчим хүчний нүүрсний үнийн индекс III сард 5.53 хувиар, IV сард 4.47 хувиар тус тус өсжээ. Зөвхөн IV сард 1.03 их наяд төгрөгийн нүүрс биржээр арилжаалагдсанаар энэ оны хамгийн өндөр идэвхтэй сар болсон юм.
2026 онд Монгол Улс 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028-2029 онд 105-110 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсныг Ерөнхий сайд мэдээлсэн. Хилийн боомтуудын ажиллах цагийг уртасгаж, мөн Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулснаар уг зорилгод хүрнэ гэж үзэж буй.
Хэдий Монголоос авах нүүрс нь нэмэгдсэн ч БНХАУ-ын нүүрсний импортын нийт хэмжээ IV сард буурчээ. Тухайн сард 33.1 сая тонн нүүрс хилийн чанадаас авсан нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар, он гарснаас хойш 150 сая гаруйг импортолсон нь 2.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна. “Дотоодын даацтай олборлолт, зах зээл дэх нүүрсний хямд үнэ нь Хятадын эргийн боомтуудад илчлэг багатай Индонезийн нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж байна” хэмээн ​Signal Ocean-ийн шинжээч Reuters-д мэдээлжээ.
 
Анхаарлын төвд
Гацаа арилав. Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталлаа. Ингэснээр чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, цаг хугацаандаа ашиглалтад орох боломжийг бүрдүүлж байгааг Сангийн сайд онцлов. Тус хоёр төслийн энэ онд авч ашиглах шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 1.8 их наяд төгрөг бөгөөд нэг удаагийн зохицуулалттай хуулиар ийнхүү онцгойлон урагшлуулж байна.
Хөрөнгө оруулалтын төсөвлөлт. Нийт 15.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 124 төсөл, 186 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийг УИХ-аар хэлэлцэж, гүйцээн боловсруулахаар ажлын хэсэгт буцаалаа. 2027 онд нэгдсэн төвийн зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд төгрөг байхаар Төсвийн хүрээний мэдэгдэлд оруулжээ. Үүнээс 2.2 их наяд орчим төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд төлөвлөж буй. ЗГ ирэх онд эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг “чөлөөлөлтийн бодлого” хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 5.8 орчим хувьд хадгалах зорилт тавьсан юм.
Тийм ч амар буухгүй. Ираны дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн алдагдлыг нөхөхийн тулд дэлхий нийт хэрэглээгээ бууруулж байгаа тул ирэх онд түүхий газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар орчимд хадгалагдана гэж арилжаанд оролцогчид үзэж байна. Bloomberg Intelligence-ий судалгаанд оролцогчдын дийлэнх нь ирэх 12 сарын хугацаанд брент төрлийн газрын тосны дундаж үнэ баррель нь 81-100 ам.долларын хооронд байна гэж таамаг дэвшүүлжээ. Сүүлийн байдлаар Ираны талаас уран болон Ормузын хоолойн асуудлаар илэрхийлсэн байр суурийн улмаас газрын тосны үнэ гурван өдөр дараалан унасны дараа эргэн сэргээд байна.
Ярвигтай бууралт. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй амьжиргааны өртгийн дарамтыг бууруулах хөтөлбөрийн нөлөөгөөр инфляц нь сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ. Энэ нь Японы Төв банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ өсгөх эсэхийг улам тодорхойгүй болгож байна. IV сард хүнсний бүлгийн үнийг хасаж тооцсон хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн нь Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн бүх таамгаас бага үзүүлэлт боллоо.

Via: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all