×

Нийтийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтарч 2025 оны 12 сард гаргасан нэхэмжлэлийн дагуу Арвайхээр суманд дулаан үйлдвэрлэгч усан халаалтын зуух ажиллуулдаг “Арвай-Илч” ХХК, “Өв-Илч” ХХК, “Хангамж Орд” ХХК, “Бага хайлантай” ХХК “Газрын улаач” ХХК, “Зэвсэгт хүчний 256-р анги”-д тус тус холбогдуулж зууханд утаа тортог шүүх шүүлтүүр, үнс баригч байрлуулах, нүүрс, үнснийг хадгалах битүүмжлэлтэй агуулах савтай болох, хашаа, хамгаалалтыг сайжруулж бүрэн бүтэн болгох, БОНБҮ, БОМТ-нд заасан үүргээ хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэх шүүхийн шийдвэр 2026 оны 1-2 дугаар сард гарч шийдвэрийг 2026 оны 09 дүгээр сарын 01-ний дотор хэрэгжүүлэхээр хариуцагч нарт даалгасан.

Өнөөдөр /2026.08.18/ байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хариуцагч дулаан үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын шүүхийн шийдвэрийг заасан хугацаанд биелүүлж байгаа эсэхэд хяналт тавив.

✅️“Өв илч”ХХК нь халаалтын зуух БНХАУ-д захиалж, угсарах инженер техникийн ажилчид ирж байгаа, ЗДТГ-ын арын зуухны хашаа хамгаалалтыг сайжруулсан, үнс, нүүрс түр хадгалах агуулах барьж эхлээгүй, 48 айлын арын зууханд ямар нэгэн ажил энэ онд хийхгүй,

✅️“Бага хайлантай”ХХК нь /60 айлын баруун/ хашаагаа сайжруулахаар блок хийж байгаа, зуухны орчимд ямар нэгэн ажил хийгдэж эхлээгүй, шинэ зуух захиалсан боловч ирээгүй хүлээгдэж байгаа.

✅️“Арвай илч”ХХК нь /2-р сургуулын урд/ утааны шүүлтүүр захиалсан, шүүлтүүрний суурь, янданг өөрсдөө гагнаж хийх, үнс, нүүрс түр хадгалах агуулахын суурийг бетоноор цутгах ажил хийгдэж байна. БОЭТ-ийн арын зууханд ямар нэгэн ажил Энэ жилдээ хийхгүй,

✅️“Газрын улаач”ХХК /36 айлын зүүн/ нь хашаагаа сайжруулахаар блок хийж хуучин банзан хашааг буулгаж байна. Захиалсан зуухыг суурилуулах инженер техникийн ажилчид маргааш ирж ажлаа эхэлнэ.

✅️Зэвсэгт хүчний 256-р анги нь яндангаа аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр өндөрлөсөн, хашаагаа блокоор барьж сайжруулсан, үнс түр хадгалах сав барихаар төлөвлөсөн, зуухаа солихоор хуучин зуухаа буулгах ажил тус тус хийгдэж байгаа,

✅️“Хангамж орд”ХХК нь /5-р цэцэрлэг/ зуухаа солихоор хуучин зуухаа буулгаж байгаа, үнс, нүүрс хадгадах агуулах хийгдээгүй нөхцөл байдалтай байгаа талаар дулаан үйлдвэрлэгчдийн албаны хүмүүс тайлбар өгч байна

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Автомашины нийт үнэд бус 360 саяас давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар тооцно

Гаалийн үнэ нь 360 сая төгрөгөөс давсан импортын автомашинд одоо мөрдөж буй онцгой албан татвар дээр нэмэлт татвар ногдуулах хуулийн нэмэлт наймдугаар...

Read out all

8 дугаар сарын 1-12-ны хооронд Монгол Улсад 17.040 тонн АИ-92 автобензин орж ирлээ

2026 оны 8 дугаар сарын 1-12-ны хооронд Монгол Улсад 17.040 тонн АИ-92 автобензин орж ирлээ. 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн...

Read out all

Нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компанийн Монгол дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна. Долоодугаар сард...

Read out all

Хөв цөөрмүүдийг 2014, 2024 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ

Өнөөдөр Арвайхээр суманд 15 минут орчим үргэлжилсэн аадар бороо орж үер буусан Доорх зурагт харагдаж байгаа Дэлгэрэх болон Эмтийн сайрын хөв цөөрөм...

Read out all

2026.08.12-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн анхааралд: 10кВ-ын ЗАШ-н трассын дагуу дулааны шугам 2-р төслын газар шорооны ажил 2026.08.12-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд хийгдэх...

Read out all