×

Гаалийн үнэ нь 360 сая төгрөгөөс давсан импортын автомашинд одоо мөрдөж буй онцгой албан татвар дээр нэмэлт татвар ногдуулах хуулийн нэмэлт наймдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлснийг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Ингэхдээ автомашины нийт үнэд бус 360 саяас давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар тооцох аж. Тухайлбал импортолсон суудлын автомашины гаалийн үнэ 500 сая төгрөг гэж үзвэл 360 сая төгрөгөөс давсан 140 сая төгрөгт онцгой албан татвар нэмж ногдуулна. Өөрөөр хэлбэл тухайн автомашинд 46.2 сая төгрөгийн татвар ногдох байдлаар тооцохыг ГЕГ тайлбарлалаа.

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 52,225 суудлын автомашин 607.4 сая ам доллароор импортолсон нь сүүлийн гурван жилийн хамгийн бага дүн болжээ. Зохицуулалтын орчинд оруулсан хэд хэдэн өөрчлөлт автомашины импорт буурахад нөлөөлж буй. Тухайлбал 2024 оны хоёрдугаар сард нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар НИТХ-аас шийдвэрлэсэн юм.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИВ /Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар/

Нийтийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтарч 2025 оны 12 сард гаргасан нэхэмжлэлийн дагуу Арвайхээр суманд дулаан үйлдвэрлэгч усан...

Read out all

8 дугаар сарын 1-12-ны хооронд Монгол Улсад 17.040 тонн АИ-92 автобензин орж ирлээ

2026 оны 8 дугаар сарын 1-12-ны хооронд Монгол Улсад 17.040 тонн АИ-92 автобензин орж ирлээ. 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн...

Read out all

Нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компанийн Монгол дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна. Долоодугаар сард...

Read out all

Хөв цөөрмүүдийг 2014, 2024 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ

Өнөөдөр Арвайхээр суманд 15 минут орчим үргэлжилсэн аадар бороо орж үер буусан Доорх зурагт харагдаж байгаа Дэлгэрэх болон Эмтийн сайрын хөв цөөрөм...

Read out all

2026.08.12-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн анхааралд: 10кВ-ын ЗАШ-н трассын дагуу дулааны шугам 2-р төслын газар шорооны ажил 2026.08.12-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд хийгдэх...

Read out all