×

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компанийн Монгол дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна.

Долоодугаар сард хоногийн дундаж олборлолт өмнөх сараас таван хувиар нэмэгдэж, 778 шоо метрт хүрсэн байна. Хэдий тоног төхөөрөмжийн саатал, цахилгааны тасалдал гарсан ч хийн гарцын өсөлт наймдугаар сард үргэлжилж, одоогоор өдрийн дундаж олборлолт 800 шоо метр даваад байгааг онцоллоо.

Компани 2026 оны ажлын хөтөлбөрийн хүрээнд хоёр хүртэлх шинэ цооног өрөмдөж, одоо байгаа цооногуудын олборлолтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Дашваанжил групптэй хамтарсан байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөлд ахиц гарч, дизайн болон инженерчлэлийн ажил нь бэлэн болсон бөгөөд 12 дугаар сар гэхэд төслийн анхны цахилгаан эрчим хүчийг гаргаж авахаар зорьж байгааг мэдээлжээ. Гэхдээ үүнээс өмнө арилжааны нөхцөлийг эцэслэх болон аравдугаар сард гаргах хөрөнгө оруулалтын шийдвэр хүлээгдэж байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сард хоёр компани хамтын ажиллагааны гэрээ байгуулж, TMK Energy-ийн туршилтын цооногуудаас олборлосон хийг Дашваанжил группийн нийлүүлэх импортын шингэрүүлсэн хийн түлштэй (LPG) хослуулан ашиглах нэг мегаватт хүртэлх хүчин чадалтай бага оврын модуляр цахилгаан станц барихаар тохиролцсон юм.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИВ /Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар/

Нийтийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтарч 2025 оны 12 сард гаргасан нэхэмжлэлийн дагуу Арвайхээр суманд дулаан үйлдвэрлэгч усан...

Read out all

Автомашины нийт үнэд бус 360 саяас давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар тооцно

Гаалийн үнэ нь 360 сая төгрөгөөс давсан импортын автомашинд одоо мөрдөж буй онцгой албан татвар дээр нэмэлт татвар ногдуулах хуулийн нэмэлт наймдугаар...

Read out all

8 дугаар сарын 1-12-ны хооронд Монгол Улсад 17.040 тонн АИ-92 автобензин орж ирлээ

2026 оны 8 дугаар сарын 1-12-ны хооронд Монгол Улсад 17.040 тонн АИ-92 автобензин орж ирлээ. 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн...

Read out all

Хөв цөөрмүүдийг 2014, 2024 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ

Өнөөдөр Арвайхээр суманд 15 минут орчим үргэлжилсэн аадар бороо орж үер буусан Доорх зурагт харагдаж байгаа Дэлгэрэх болон Эмтийн сайрын хөв цөөрөм...

Read out all

2026.08.12-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн анхааралд: 10кВ-ын ЗАШ-н трассын дагуу дулааны шугам 2-р төслын газар шорооны ажил 2026.08.12-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд хийгдэх...

Read out all