| Судалгаанд оролцсон залуучууд ажиллах таатай орчны төлөө сарын 500-600 мянган төгрөг, тогтвортой ажлын байрны төлөө сарын 300-400 мянган төгрөгийн нэмэлт цалингаас татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. |
| Түүнчлэн залуучуудын анхны ажлаа орхисон хамгийн түгээмэл шалтгаанууд нь ажлын нөхцөлд сэтгэл хангалуун бус байдал, ар гэрийн үүрэг хариуцлага байв. Ажил олгогчид цалингаас гадна хийж буй ажлынх нь утга учрыг ойлгуулах, байгууллагад оруулж буй хувь нэмрийг нь тодотгон харуулах, мэргэжлээрээ өсөж дэвших замыг засах зэрэг нь залуусыг тогтоон ажиллуулахад хамгийн чухал гэж үзжээ. |
| Ажлын байрны шилжилт эрс нэмэгдсэн энэ үр дүнг зөвхөн “залуус тогтвор суурьшилтай ажиллахаа больсон” гэдгээр тайлбарлах боломжгүй аж. Ажил олгогчдын хувьд өрсөлдөхүйц цалингаас гадна байгууллагын соёл, тогтвортой гэрээ, чанартай дадлагажуулалт, санал хүсэлтийн тогтмол эргэх холбоо болон ахиж дэвших тодорхой боломж бүрдүүлэх шаардлага нэмэгдэж байна. Харин бодлого боловсруулагчдын түвшинд сургуулиас хөдөлмөрийн зах зээлд шилжих тогтолцоо, мэргэжлийн сургалт, хөдөлмөр зуучлалын үйлчилгээг сайжруулах шаардлагатайг Азийн Хөгжлийн Банк онцолжээ. |