| Монгол Улс тогтвортой ноолуурын боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч болон чухал ашигт малтмалын хайгуулын бодлого, зохицуулалтын орчноо шинэчилбэл дунд хугацаанд 580-880 сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татах боломжтойг Дэлхийн Банк тооцоолжээ. |
| ДНБ-д эзлэх дүнгээр тооцвол Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн татдаг ч урсгал нь уул уурхайд хэт төвлөрсөн хэвээр байгааг Дэлхийн Банк сүүлд гаргасан Монгол Улсын Хувийн хэвшлийн судалгааны тайландаа онцолсон байна. Тодруулбал 2019-2023 онд ГШХО Монгол Улсын ДНБ-ий дунджаар 14.1 хувьтай тэнцсэн нь харьцуулах боломжтой олон орноос өндөр байсан ч нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь уул уурхайн салбарт ногджээ. |

Энэ төвлөрөл эдийн засгийн өсөлтийг түүхий эдийн үнэ, гадаад эрэлт болон худалдааны тасалдлаас өндөр хамааралтай болгож буй. Мөн Монгол Улс 2023 оны Эдийн засгийн цогц байдлын индексээр 145 орноос 139 дүгээрт эрэмбэлэгдсэн нь өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэлийн төрөлжилт сул байгааг харуулж байна.
