- 0
- 22 words
Америкийн сансрын нисэгчид хамгийн сүүлд 1972 онд саран дээр хөл тавьсан юм. Үүнээс хагас зуун жилийн дараа NASA тэнд эргэн очиж, дахин нэг удаа “том алхахаар” бэлтгэж байна.
АНУ-ын сансрын агентлаг “Artemis II” хэмээн нэрлэгдсэн нислэгээ Флорида мужийн “Kennedy” сансрын буудлаас наанадаж дөрөвдүгээр сарын 1-ний өдөр үйлдэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн. Уг нислэгээр Boeing компанийн бүтээсэн “Space Launch System” пуужин, Lockheed Martin компанийн бүтээсэн “Orion” хөлгийн багийн капсулыг туршина.
“Orion”-д дөрвөн сансрын нисэгч сууж, сарыг тойрон аялаад дэлхийд эргэн ирэх юм. Хэрэв амжилттай болбол энэ аялал нь сансрын нисэгчдэд магадгүй хоёр жилийн дараа гэхэд Нил Армстронгийн хөл тавьсан газар дахин алхах замыг засна.
Тодруулбал ирэх онд “Artemis III” нислэгээр хөлгийн багийнхан дэлхийн тойрог замд капсул болон газардагч төхөөрөмжийг холбох дадлага хийнэ. Харин 2028 онд төлөвлөсөн “Artemis IV” нислэгээр саран дээр газардах оролдлого хийх аж.
Гэхдээ үүнээс урьтаж олон зүйл санаснаар төгс бүтэх ёстойн сацуу их хэмжээний мөнгө хэрэг болох юм.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

