- 0
- 2 words
Засгийн газрын 2024 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Багшийн гурван тулгуурт бодлого” цогц арга хэмжээ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03/03 дугаар тогтоолоор батлагдсан ”Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт, үйл ажиллагааны чанар, хүртээмжид ахиц гаргах, орон нутагт багшийг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудалд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/198 дугаар захирамжаар “Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж, буцалтгүй тусламж олгох журам” батлагдан гарлаа. Журмын хүрээнд шалгуур, болзолыг хангаж амжилттай сайн ажиллаж байгаа багш нарт тус бүр 5-8 сая төгрөгийн бодит дэмжлэгийг үзүүлж, багшийн хөгжил оролцоо, манлайллыг дэмжих юм.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Боловсролын газар

