Rockstar Games компанийн бүтээсэн, дэлхийн хамгийн их хүлээлт үүсгэсэн видео тоглоомуудын нэг Grand Theft Auto VI буюу GTA VI өнөөдөр, арваннэгдүгээр сарын 19-нд дэлхий даяар нээлтээ хийж эхэллээ.
Өмнөх GTA V тоглоом 2013 онд гарснаас хойш 13 жилийн дараа шинэ анги нь PlayStation 5 болон Xbox Series X/S төхөөрөмжид зориулан худалдаанд гарч байна.
Тоглоомын нээлт улс орнуудад цагийн бүсийн дагуу үе шаттай явагдаж байгаа бөгөөд Шинэ Зеландын тоглогчид хамгийн түрүүнд тоглож эхэлжээ.
GTA VI нь АНУ-ын Майами хотоос сэдэвлэсэн Vice City-д өрнөх бөгөөд Жейсон, Люсиа хэмээх хоёр гол дүрийн адал явдлыг өгүүлнэ. Тоглоомын нээлт видео тоглоомын салбарын энэ оны хамгийн том үйл явдлуудын нэг болж байна.

Дэлхий даяар өндөр хүлээлт үүсгээд буй Grand Theft Auto VI (GTA VI) тоглоомыг худалдаж авахад шаардагдах ажлын цаг улс орнуудын цалингийн түвшнээс хамааран эрс ялгаатай байгааг харьцуулсан тооцоо гарчээ
Тухайлбал, Сингапурт 3.5 цаг ажиллахад тоглоомын үнийг олох боломжтой бол Австралид 3.8 цаг ажиллахад хангалттай байна.
Харин Өмнөд Солонгост дунджаар 6.7 цаг, Японд 7.3 цаг ажиллаж байж GTA VI тоглоомыг худалдаж авах хэмжээний мөнгө олох боломжтой аж.
Үүнтэй харьцуулахад Энэтхэгт тоглоомын үнийг олохын тулд 126.4 цаг ажиллах шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.

