ҮЕ ТЭНГИЙН ЭРХЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, Политехник коллежийн оюутнуудын төлөөллийг үе тэнгийн эрх зүйн хөтчөөр бэлтгэн мэдээллээр хангаж, тэднийг зөв үлгэр дуурайл үзүүлдэг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвхтэй оролцдог иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Peer education program” хөтөлбөрийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд долоо хоногийн турш үргэлжлэх тус сургалтад Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургууль, Политехник коллежийн 10-11 дүгээр ангиас сонгогдсон 28 сурагч хамрагдаж байна. Сургалтаар тэд хууль эрх зүйн мэдлэг, харилцаа, манлайллын ур чадвар, үе тэнгийнхэндээ урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах арга зүй зэрэг чадавхад суралцан, улмаар энэ чиглэлээр үеийнхэндээ сургалт явуулах сургагч багш болон бэлтгэгдэх юм.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Боловсролын газар

Leave a Reply