×

Meta (META) Facebook дээр Z үеийнхнийг татах шинэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Учир юу гэвэл Z үеийнхэн хөгшчүүд л Facebook хэрэглэдэг гэж боддог аж. Тэгэхээр энэ нөхдүүдийг яаж татах юм бол доо? 

Just facts 

Pew Research Center-н 2023 онд хийсэн судалгаагаар Америкийн 13-17 настнууд буюу өсвөр насныхны 1/3 нь л Facebook хэрэглэдэг гэжээ. Харин 2014 онд өсвөр настнуудын 71% нь Facebook хэрэглэдэг гэж хариулсан байдаг. 

  • Харин Монголд: Иргэдийн 78.1% нь Facebook ашиглахын тулд интернэт ордог ажээ. Манайд ч 45-аас дээш насныхан Facebook-г идэвхтэй ашигладаг бол залуус трэндээ дагаад Instagram-г илүү ашиглах хандлагатай байна. 

Ямар аргаар татна гэнэ? 

Тэгвэл Meta дараах 2 чиглэлээр залуу үеийнхний сонирхлыг татахаар төлөвлөсөн гэнэ. 

  • Feed-г илүү сонирхолтой болгоно: Тодруулбал, гэр бүл, найзуудынх нь постыг харуулахаас илүүтэй дуртай зүйлсийг нь голлон харуулах аж. Яг л Instagram-н горим шиг нэгнийгээ дагадаггүй, танихгүй хүмүүс, хэвлэн нийтлэгчдийн постуудыг илүү санал болгоно гэсэн үг. Анзаарвал таны Facebook-т танилуудын чинь постоос илүү шинэ хуудас, групп, хүмүүсийн мэдээлэл их харагдаж байгаа биз?
  • Олон сонголтоор бөмбөгдөнө: Facebook-р худалдан авалт хийх, болзоот хүнээ олох, төрөл бүрийн эвентийн мэдээллийг авах зэрэг сонголтуудыг илүү олгох гэнэ. Facebook-н Marketplace буюу онлайн худалдаанаас боломжийн үнэтэй буйдан сонгож, эвентүүдэд очин хөгжилдөж, сонирхол нэгт хүмүүсийн группт нэгдэж бас тэгээд Facebook-н болзооны апп-г ашиглаж болзоонд явсан шигээ бүрэн утгаар нь ашиглана гээд төсөөл дөө.

Анхаарууштай  

Meta тус төлөвлөгөөгөө өсвөр үеийнхнээс илүү залууст чиглүүлж шууд бус замаар хэрэгжүүлэх аж. Учир нь Meta-н платформууд дээрх контентууд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн шүүмжлэлд өртөөд удаж буй. Мэдээж 3 тэрбум гаруй тогтмол хэрэглэгчтэй Facebook төлөвлөгөөгөө яаж хэрэгжүүлэхээ мэдэлгүй л яахав. 

Эцэст нь… Instagram, YouTube, TikTok-т илүү татагддаг залуу үеийнхнийг онилсон тус төлөвлөгөө нь амжилт олох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Хэрэгцээнд нь тулгуурлан боловсруулсан төлөвлөгөө тул амжилт олохыг үгүйсгэхгүй л юм.

Эх сурвалж: Lemon Press

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хүлээлттэй хууль

УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн...

Read out all

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр...

Read out all

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалснаа мэдээллээ

Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн баасан гарагт МХБ-ээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 128 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр, БНХАУ-ын Мандал...

Read out all