×

Nvidia компани 3 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн анхны чип үйлдвэрлэгч компани боллоо.

Хиймэл оюуны технологид ашиглагддаг чипийн эрэлт цойлсноор тус компанийн хувьцааны ханш он гарсаар 147 орчим хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 1.8 их наяд ам.доллароор нэмэгдээд байна. Лхагва гарагийн арилжаагаар хувьцааны ханш нь дахин 5.2 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларын босгыг давж, Apple компанийн үнэлгээг гүйцжээ.

Хамгийн сүүлд 2002 онд буюу анхны iPhone гарахаас таван жилийн өмнө л Nvidia компани Apple-аас өндөр үнэлгээтэй байсан юм. Тухайн үед хоёр компанийн үнэлгээ аль аль нь 10 тэрбум ам.доллар хүрээгүй байлаа.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all