Uvurkhangai News Network
Төрийн үйлчилгээг сумдын иргэдэд цогцоор нь хүргэж байна
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн иргэдэд төвлөрсөн үйлчилгээг ойртуулах зорилгоор “Нээлттэй хаалганы нэгдсэн өдөрлөг”-ийг Бат-өлзий суманд зохион байгууллаа.
Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хууль эрхзүйн хэлтсийн Архивын тасаг зэрэг төрийн байгууллагууд хамтран оролцсон энэхүү өдөрлөгөөр төрийн олон төрлийн үйлчилгээг цогц байдлаар авах нөхцөлийг бүрдүүлж, зөвлөгөө мэдээллийг нэг дороос үзүүлснээрээ онцлог байлаа. Мөн хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг 131 иргэнд хүргэж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласнаас гадна малчдыг малжуулах арга хэмжээнд хамрагдах шаардлага хангасан 15 малчин өрхөд батламж гардуулж, мал худалдан авч, өгөх үйл ажиллагааг зохион байгуулжээ.

