×

Аймгийн Засаг дарга О.Батжаргал:

-Талийгаач охины ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Аймгийн хэмжээнд зүрх сэтгэлээрээ нэгдэж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсанд талархал илэрхийлье. Цагдаагийн газарт аравдугаар сарын 3-ны өдрийн өглөө 07.10 цагт сургуульдаа явсан хохирогчийн мэдээлэл 10.30 цагт ирснээр эрэн хайх ажиллагаа эхэлсэн байдаг. Тухайн өдрийн 20.00 цагт эрлийн багийг өргөтгөхөөр танилцуулж, нийт 23 байгууллагын 245 алба хаагч, 89 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Нийт давхардсан тоогоор 300 гаруй иргэд 10-20 км алслалтай тойрогт хайх ажиллагааг гүйцэтгэсэн.

Сэжигтнийг Өмнөговь аймгийн Манлай суманд тээврийн жолоочийн тусламжтайгаар барьж авсан. Гэмт этгээд баригдсан боловч худал мэдүүлгийг өгч, хүндрэл учруулсан.

Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдаагүй мэдээллийг цацаж байсан. Хотод бас эрэн хайх ажиллагааг хийж байсан. Өчигдрийн байдлаар охины цогцсыг олж, аравдугаар сарын 6-нд нэмэлт бүрэлдэхүүнээр 24 байгууллагын 164 алба хаагч ажилласан. Гэмт этгээдийн хохирол учруулсан байсныг олж тогтоосон. Нийт 191 тээврийн хэрэгсэлтэйгээр энэ үйл ажиллагаанд оролцсон. Бусад мэдээллийг цагдаа, прокурорын байгууллага өгөх байх” гэв.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Бас зургаан жилийн өмнө ийм харамсалтай хэрэг Замын-Үүд суманд гарч байсан. Бид 2018 оны ИТХ-аар хуралдаж, 400 орчим сая төгрөгөөр 35 байршилд 69 камер суурилуулсан. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр Замын-Үүдэд камер нэмж байршуулсан. Бид жил бүр хичээлийн шинэ жилийн үеэр такси үйлчилгээг бүртгэж, хянадаг. Эцэг эхийн зөвлөлөөс сургуулийн эргүүлийг хийдэг. Сайншанд нийтийн тээврийн хоёр маршруттай. Цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилдэг. Бид шүүмжлэлийг хүлээн авч, дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх тал дээр анхаарна.

Гэмт этгээд олон удаа ял шийтгэл зүүж, улсын дугаараа сольсон, машинаа будаж шүршсэн байсан. Цагдаагийн байгууллага аймагт суурилуулсан камерын тусламжтайгаар мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулсан.

Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр:

-Сайншанд сумаас хоёр хоногийн өмнө нэмэлт тендер зарласан. Камержуулалтаа, гэрэлтүүлгээ өргөтгөх болно. Иргэн, аж ахуйн нэгжийн суурилуулсан камерыг хэрэг илрүүлэхэд ашиглах боломжтой. Сайншанд суманд цагдаад бүртгэлтэй 69 камер байдаг. Одоо 46 камер ажиллаж байгаа. Бусдыг нь шинэчилж, засч байна. Мөн 178 аж ахуйн нэгжийн дотоод болон гадна 904 камер, 76 төрийн байгууллагын 969 камер бүртгэлтэй байдаг.

Аймгийн хэмжээнд иж бүрэн ухаалаг камерын систем суулгах ажлыг ярьж байна.

Жил бүр камержуулалтын хяналтын системд төсөв суулгаж, суурилуулдаг. Өнгөрсөн 2021 онд 30 сая төгрөг, 2022 онд гэр бүлийн талбайг камержуулсан, 2023 оны төсөвт 135 сая төгрөгийн тендер зарлаад явж байна. Сая тендер зарласан.

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хүлээлттэй хууль

УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн...

Read out all

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр...

Read out all

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

Төрийн банк ХК 

Олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаж, 2025 оны IX сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэснээр нийт 300 сая...

Read out all