- 0
- 2 words
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГААС ӨВС, ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГААС ӨВС, ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
Дорнод, Сүхбаатар аймгуудад шүлхийн САТ-1 хэв шинж илэрсэнтэй холбогдуулан малчид, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд та бүхэн дээрх бүс нутгаас өвс, хадлан, тэжээл бэлтгэх, тээвэрлэхгүй байхыг анхаарна уу.
САТ-1 хэв шинж нь Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй, голчлон Африк тивийн орнуудад тархдаг малын гоц халдварт шүлхий өвчний хэв шинж юм.
Вирус нь гадаад орчинд 5 сар хүртэл идэвхтэй тэсвэрлэх чадвартай тул өвс, хадлан тэжээлээр дамжин халдвар тархах эрсдэлтэй.

