Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт шалгалтын ажлын хэсэг “2025, 2026 онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх авто замын байгууламжуудын жагсаалт” –д тусгагдсан Бат-Өлзий сумын төвийн 0.9 км хатуу хучилттай автозам, тус сумын төвөөс Онгоцтойн гүүр хүртэлх 5 км хатуу хучилттай автозамын нөхцөл байдалд өнөөдөр хяналт шалгалт хийлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Амартүвшин, П.Пунсалмаа, Д.Цэрэнтогтох, Н.Орхонтуул болон аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд ажиллалаа.




Эх сурвалж:Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
