Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, зөвлөн туслах ажлын хэсэг Хархорин суманд ажиллаж байна. Энэ үеэр сумын ИТХ-ын төлөөлөгчдөд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх үүрэг, ИТХ-ын хуралдааны зохион байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, орон нутгийн төсөв, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах, хяналт тавих үйл явц, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Хархорин сумын ИТХ-д хамгийн олон удаа буюу 4 удаа сонгогдсон нэг төлөөлөгч, анх удаа сонгогдсон 15 төлөөлөгч байгаагаас 8 нь эмэгтэй, 21 нь эрэгтэй байна. Насны бүтцийн хувьд хамгийн залуу 29 нас, хамгийн ахмад нь 58 настай төлөөлөгчид байна.







Эх сурвалж:Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
