БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 10-р сарын 30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж сургалтад ерөнхий боловсролын 169, сургуулийн өмнөх боловсролын 61 багш нийт 230 багш хамрагдлаа.

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежерүүд дараах агуулгын хүрээнд мэдлэг ойлголтоо нэгтгэн хамтран ажиллав.

– Боловсролын салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, багшийн хөгжлийн чиглэлээр баримталж буй бодлого;

– Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцахуйд гарч буй өөрчлөлт, суралцах үйл явцыг дэмжих арга, аргачлал;

– Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал ба уншаад ойлгох чадвар;

– Ээлжит хичээлээр суралцагчдын уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх боломж, арга зүй, аргачлал

Эх сурвалж:Өвөрхангай аймгийн Боловсролын газар

Leave a Reply