- 0
- 21 words

| Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулсан банкныхаа энэ оны хагас жилийн тайлантай танилцаж амжсан уу? Тайлангийн гол онцлох үзүүлэлтүүдийг тоймлон хүргэе ээ. |
Тэлэлт гэхдээ… |
| Монголын банкны салбарын аваргуудын хөрөнгө энэ оны эхний хагас жилд лут хэмжээгээр томорлоо. Нийлбэр дүн нь ₮16.2 их наяд буюу улсын төсвийн талтай дүйх хэмжээгээр тэлж. Гэвч энэ удаад хөрөнгө өсөх тусам ашиг дагаж өсдөг дүрэм эвдэгдэж, банк тус бүр өөр өөр түүх өгүүлж байна. Тодруулбал, нийт 3 банкны цэвэр ашиг өссөн бол 2 банкных мэдэгдэхүйц буурсан байна. |
Аварга заан ХААН Банк: $KHAN-н нийт хөрөнгө 31.2% тэлснээр ТОП-5-ын нийт хөрөнгийн 35%-ийг дангаараа бүрдүүлжээ. Мөн тус банкны ашгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө ялимгүй буюу 1% өссөн ч системийн банкнуудын цэвэр ашгийн 49.9%-ийг эзэлсэн аж. Гэнэтийн өсөлт Төрийн банк: $SBM-н цэвэр ашиг хамгийн ихээр буюу 105.8% огцом үсэрч ₮64.2 тэрбумд хүрсэн нь энэ хагас жилийн хамгийн сенсацтай тэсрэлт байв. Учир нь тэдний цэвэр зээлийн багц ₮608 тэрбумаар тэлснээр хүүгийн орлого нь 29.4% нэмэгдсэнээс гадна хүүгийн бус болон бусад зардлаа бууруулсан байна. Хүнд цохилт Голомт ба ХХБ: Энэ хагас жилийн хамгийн хэцүү тоонууд $GLMT болон $TDB дээр харагдлаа. Голомт банкны хувьд нийт хөрөнгөө 32.9% нэмэгдүүлж ₮19.8 их наядад хүргэсэн ч ашиг нь 37.7% унав. ХХБ мөн адил ашиг нь 36.2% буурчээ. |
![]() Зах зээлийн эрээн мяраан |
| Цаашлаад, ТОП-5 банкны зах зээлийн үнэлгээ тайлант хугацаанд нийлбэр дүнгээрээ 17.2% буюу ₮893 тэрбумаар нэмэгджээ. Тэр дундаа чанаргүй зээлээ хамгийн бага түвшинд барьсан ХасБанк (XAC)-ны зах зээлийн үнэлгээ хамгийн ихээр буюу 48.8% нэмэгдсэн байна. Араас нь $KHAN-нх 35.8% тэлж, $GLMT-нх 12.7% нэмэгдсэн бол $TDB-н зэх зээлийн үнэлгээ 33.5% уруудаж, $SBM-нх арай бага буюу 3.9% багассан байна. |
IPO-өөсөө яав? $XAC-н хувьцааны үнэ IPO үнээсээ хэдийн 86.9%, $KHAN-нх 51.2% давчихсан явна. Харин үлдсэн 3 банкны эхний хагасын хаалтын үнийг харвал IPO-н үеэсээ доогуур хэвээр байгаа юм. Энэ дундаас $TDB-нх хамгийн ихээр буюу 56.7% багасжээ. |

Тэлэлт гэхдээ…
Аварга заан ХААН Банк: $
Гэнэтийн өсөлт Төрийн банк: $
Хүнд цохилт Голомт ба ХХБ: Энэ хагас жилийн хамгийн хэцүү тоонууд $
Зах зээлийн эрээн мяраан
IPO-өөсөө яав? $XAC-н хувьцааны үнэ IPO үнээсээ хэдийн 86.9%, $KHAN-нх 51.2% давчихсан явна. Харин үлдсэн 3 банкны эхний хагасын хаалтын үнийг харвал IPO-н үеэсээ доогуур хэвээр байгаа юм. Энэ дундаас $TDB-нх хамгийн ихээр буюу 56.7% багасжээ.