×
Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулсан банкныхаа энэ оны хагас жилийн тайлантай танилцаж амжсан уу? Тайлангийн гол онцлох үзүүлэлтүүдийг тоймлон хүргэе ээ. 
🚩 Тэлэлт гэхдээ… 
Монголын банкны салбарын аваргуудын хөрөнгө энэ оны эхний хагас жилд лут хэмжээгээр томорлоо. Нийлбэр дүн нь ₮16.2 их наяд буюу улсын төсвийн талтай дүйх хэмжээгээр тэлж. Гэвч энэ удаад хөрөнгө өсөх тусам ашиг дагаж өсдөг дүрэм эвдэгдэж, банк тус бүр өөр өөр түүх өгүүлж байна. Тодруулбал, нийт 3 банкны цэвэр ашиг өссөн бол 2 банкных мэдэгдэхүйц буурсан байна. 
👑 Аварга заан ХААН Банк: $KHAN-н нийт хөрөнгө 31.2% тэлснээр ТОП-5-ын нийт хөрөнгийн 35%-ийг дангаараа бүрдүүлжээ. Мөн тус банкны ашгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө ялимгүй буюу 1% өссөн ч системийн банкнуудын цэвэр ашгийн 49.9%-ийг эзэлсэн аж. 🚀 Гэнэтийн өсөлт Төрийн банк: $SBM-н цэвэр ашиг хамгийн ихээр буюу 105.8% огцом үсэрч ₮64.2 тэрбумд хүрсэн нь энэ хагас жилийн хамгийн сенсацтай тэсрэлт байв. Учир нь тэдний цэвэр зээлийн багц ₮608 тэрбумаар тэлснээр хүүгийн орлого нь 29.4% нэмэгдсэнээс гадна хүүгийн бус болон бусад зардлаа бууруулсан байна🥊 Хүнд цохилт Голомт ба ХХБ: Энэ хагас жилийн хамгийн хэцүү тоонууд $GLMT болон $TDB дээр харагдлаа. Голомт банкны хувьд нийт хөрөнгөө 32.9% нэмэгдүүлж ₮19.8 их наядад хүргэсэн ч ашиг нь 37.7% унав. ХХБ мөн адил ашиг нь 36.2% буурчээ.
📈📉 Зах зээлийн эрээн мяраан
Цаашлаад, ТОП-5 банкны зах зээлийн үнэлгээ тайлант хугацаанд нийлбэр дүнгээрээ 17.2% буюу ₮893 тэрбумаар нэмэгджээ. Тэр дундаа чанаргүй зээлээ хамгийн бага түвшинд барьсан ХасБанк (XAC)-ны зах зээлийн үнэлгээ хамгийн ихээр буюу 48.8% нэмэгдсэн байна. Араас нь $KHAN-нх 35.8% тэлж, $GLMT-нх 12.7% нэмэгдсэн бол $TDB-н зэх зээлийн үнэлгээ 33.5% уруудаж, $SBM-нх арай бага буюу 3.9% багассан байна. 
😕 IPO-өөсөө яав? $XAC-н хувьцааны үнэ IPO үнээсээ хэдийн 86.9%, $KHAN-нх 51.2% давчихсан явна. Харин үлдсэн 3 банкны эхний хагасын хаалтын үнийг харвал IPO-н үеэсээ доогуур хэвээр байгаа юм. Энэ дундаас $TDB-нх хамгийн ихээр буюу 56.7% багасжээ. 

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Forbes-н “Top Creators” жагсаалтын 50 нөлөөлөгч анх удаа нийт $1.02 тэрбумын орлого олж, сошиал медиа салбарын түүхэн рекордыг эвджээ

Forbes-н “Top Creators” жагсаалтын шинэлэг 50 нөлөөлөгч анх удаа нийт $1.02 тэрбумын орлого олж, сошиал медиа салбарын түүхэн рекордыг эвджээ! Өмнө нь...

Read out all

Үнийн өсөлт

ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн тарифыг бүрэн тэглэх эсвэл 25%-50% бууруулсан. Улмаар үнэ өсөх үү...

Read out all

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглож, аймгийн Есөнзүйл сумын уугуул, Арвайхээр сумын харьяат, “Их...

Read out all

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/’s Post

МЭДЭГДЭЛ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ТУХАЙ МЭДЭГДЭЛ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ТУХАЙ Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй...

Read out all

The HU

The Echoes of My Father Official Music Video premieres tonight at midnight ET. Tune in to see this special sneak peek of...

Read out all

Өвөрхангай аймгаас 530 гаруй адуутай оролцлоо

“Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд Өвөрхангай аймгаас 530 гаруй адуутай оролцлоо.Ерөнхийлөгчийн санаачилгаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулж Хүй долоо...

Read out all