×

Jade Gas Holdings компанийн Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн анхны нөөцийг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, ашигт малтмалын нэгдсэн санд бүртгэсэн байна.

Энэ нь Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдсан анхны тохиолдол болж байна.

Бүртгэгдсэн нөөцийн талбай нь тус компанийн “Улаан нуур” төслийн 60 км.кв талбайн ердөө 4.2 км.кв-ыг хамарч байгааг мэдээллээ. Тус хэсгийн нөөцийг 2P (баталгаат+таамаг) ангиллаар нийт олборлох боломжтой хий 316 сая шоо метр, 3P (баталгаат+таамаг+боломжит) ангиллаар 793 сая шоо метр гэж тооцоолжээ.

Нөөц ийнхүү бүртгэгдсэнээр Jade Gas-д төслийн хөгжүүлэлт, ашиглалтын төлөвлөгөөгөө албан ёсоор хүргүүлж, цаашлаад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх үүд хаалга нээгдэж байна.

Баталгаажсан нөөц нь төслийн талбайн зөвхөн багахан хэсгийг хамрах бөгөөд цаашдаа нөөцийг нэмэгдүүлж, арилжааны олборлолт руу шилжихээр ажиллахыг Jade Gas-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Иан Ванг тодотгожээ.

Төсөлд эхний шатанд 175 хүртэл цооног өрөмдөж, дотоодын тээвэр, уул уурхай, эрчим хүчний хэрэглээнд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа тус компани онцолсон байна.

Via: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон…

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон спортын сэтгүүлч Г.Цэндийн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд зориулж 2.000.000 төгрөг хандивлалаа

Read out all

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Төмөрдулам багштай 12а анги

Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн Төмөрдулам багштай 12а анги, ангийнхаа нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулснаар спортын сэтгүүлч Г.Цэнд ахынхаа...

Read out all

Дээжийг аймгийн мал эмнэлгийн газарт яаралтай шинжилгээнд хүргүүлсэн

Арвайхээр сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.Төмөрбат газар дээр нь ажиллаж өчигдөр мал барьсан хоёр нохойноос дээж авлаа. Энэхүү дээжийг аймгийн...

Read out all

 Италийн БНУ байгуулагдсаны 80 жил

“Frecce Tricolori” агаарын үзүүлбэрийн баг Италийн БНУ байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Ром хотын дээгүүр нисэв Marco Di Gianvito/ZUMA Press Wire/Shutterstock

Read out all

Орон сууцжуулалтын банк

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Орон...

Read out all

Тогтворжих хүлээлт

Геополитик, худалдааны эрсдэл өсөн нэмэгдсэнийг үл харгалзан Төв Ази болон Монгол Улсын эдийн засаг 2026, 2027 онуудад Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны...

Read out all