- 0
- 16 words
Asian Battery Metals компани Говь-Алтай аймаг дахь зэс-алтны “Майхан уул” буюу “Red Hill” төслийн шинэ өрөмдлөгөөр гол эрдэсжилттэй бүсийн хэмжээ тэлснийг мэдээллээ. Энэ нь тус орд өмнө тогтоосноос илүү их хэмжээний нөөцтэй байх боломжтойн дохио болж байна. Сүүлд гаргасан цооногуудаар зэсээр баялаг сульфидын эрдэсжилт огтолж, судлын урт нь 155 метр хүрснийг мэдээлсэн юм.

| Энэхүү үр дүн нь цаашид өргөжин тэлэх боломжтой зэс-алтны томоохон систем байгаагийн баталгаа болохыг Asian Battery Metals мэдэгдэлдээ онцолсон байна. Тус компани өнгөрсөн IV сард цэнэг хураагуурын металлын стратегиа өргөжүүлэх зорилтын хүрээнд “Майхан уул” төслийг худалдан авч, 100 хувь эзэмших болсон юм. |
Via: Bloomberg TV Mongolia
