×

21 жилийн түүх

Одоогоос 21 жилийн өмнө эртний Грекийн бурхдын эсрэг тэмцэх Спартагийн дайчин Кратосын тухай өгүүлэх God of War тоглоом нээлтээ хийж байв. Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэл тус франчайзын 11 тоглоом албан ёсоор Sony (SONY)-н нэр дээр видео тоглоомчдын гарт очиж, нийт 76.5 сая ширхэг борлуулагдсан бахдам амжилтыг үзүүлсэн байна.

Орлоготой бол орлоготой: Хамгийн сүүлд 2022 онд гарсан God of War Ragnarök болон God of War (2018) тоглоомын дэлхий даяарх нийт борлуулалтын дүн $1.4 тэрбумд хүрчээ.

Шинэ бурхдын үе

Саяхан трейлер нь ил болсон God of War Laufey тоглоомд франчайзын гол дүр Кратосын эхнэрийн түүхийг харуулах гэнэ. Эхний ээлжид зөвхөн уг тоглоомыг PS5 консол дээр тоглох боломжтой байх ч одоогоор нээлтийн хугацаа болон үнийн мэдээлэл хараахан танилцуулагдаагүй аж.

 Догшин сахиус: Харин түүний туулах адал явдалд Буддын шашинд номыг тэтгэгч догшин сахиус Жамсран бурхан гарах ба тоглоомын 23 минутын урттай бичлэгт монгол үгс мэр сэр сонсогдоод байна. Сонирхуулахад, уг бурхныг 1911 онд Богд хааны зарлигаар цэргийн яамны шүтээн болгон залж байв.

Өөр ямар тоглоом байгаа билээ?

Сүүлийн жилүүдэд гадаадын видео тоглоом бүтээгчид Монголтой холбоотой хэд хэдэн тоглоомыг танилцуулаад байна. Тухайлбал, Үүнд самурайн нүдээр Хубилай хааны флотыг харуулах Ghost of Tsushima, X-XV зууны Монголчуудыг удирдах Age of Empires IV болон мөн энэ үеэр тал хээр нутагт мориор өртөө дамжин, даалгавар биелүүлэх The Legend of Khiimori багтана.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Forbes-н “Top Creators” жагсаалтын 50 нөлөөлөгч анх удаа нийт $1.02 тэрбумын орлого олж, сошиал медиа салбарын түүхэн рекордыг эвджээ

Forbes-н “Top Creators” жагсаалтын шинэлэг 50 нөлөөлөгч анх удаа нийт $1.02 тэрбумын орлого олж, сошиал медиа салбарын түүхэн рекордыг эвджээ! Өмнө нь...

Read out all

ТОП-5

Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулсан банкныхаа энэ оны хагас жилийн тайлантай танилцаж амжсан уу? Тайлангийн гол онцлох үзүүлэлтүүдийг тоймлон...

Read out all

Үнийн өсөлт

ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн тарифыг бүрэн тэглэх эсвэл 25%-50% бууруулсан. Улмаар үнэ өсөх үү...

Read out all

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглож, аймгийн Есөнзүйл сумын уугуул, Арвайхээр сумын харьяат, “Их...

Read out all

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/’s Post

МЭДЭГДЭЛ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ТУХАЙ МЭДЭГДЭЛ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ТУХАЙ Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй...

Read out all

The HU

The Echoes of My Father Official Music Video premieres tonight at midnight ET. Tune in to see this special sneak peek of...

Read out all