
Монгол Улс сүүлийн 3 жилд 33.2 сая ширхэг амьд цэцэг импортолжээ.Ялангуяа өнгөрсөн онд импортолсон амьд цэцгийн тоо 2024 оноос 80%, харин 2023 оноос 2.9 дахин өссөн байна. Харин энэ оны 1-р сард л гэхэд 973,229 ширхэг амьд цэцэг импортолсон бөгөөд илгээгч улсаар авч үзвэл, Хятадаас 97.5% буюу $297 мянгын амьд цэцэг импортлоод байгаа аж.
