БНХАУ-ын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2025 онд 0.3 хувиар буурч, цар тахлын дараагаас буюу 2022 оноос хойш анх удаа жилийн дүнгээр буурлаа.

БНХАУ-ын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2025 онд 0.3 хувиар буурч, цар тахлын дараагаас буюу 2022 оноос хойш анх удаа жилийн дүнгээр буурлаа. Эрчим хүчний эрэлт тус улсад үргэлжлэн өссөн ч нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт буурсан нь маш чухал амжилт болсныг Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв мэдээлжээ.
Тус улсын эрчим хүч, аж үйлдвэрээс эхлээд бараг бүх томоохон салбарын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ буурсан нь голлон нөлөөлсөн байна. Дулааны цахилгаан станцуудын өргөтгөл бүтээн байгуулалт үргэлжилсэн ч сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр нүүрсний хэрэглээг бууруулсныг дурджээ.
Үүнээс гадна БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд түүхэнд анх удаагаа нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэх эрчим хүчийг давах төлөвтэйг тус улсын Эрчим хүчний зөвлөл өмнө нь мэдээлж байлаа.

Leave a Reply