×

Өнөөдөр аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаяр болон Хайрхандулаан, Тарагт сумын Засаг дарга нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Хаан банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэргүүтэй албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Уулзалтаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт 515 мянган мод тариалах талаар санал солилцож, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгуулав.

Гэрээний хүрээнд аймгийн Онги гол дагуу 70 га талбайд навчит мод бүхий татмын ойжуулалт, Хайрхандулаан сумын Ханхөгшин хайрхны орчим 150 га талбайд шилмүүст модны бортоготой тарьцаар уулын ойжуулалт байгуулах бөгөөд мод тарих ажлыг энэ ондоо багтаан зохион байгуулна.

Мод тарих болон тарьсан модыг арчлах, хамгаалах, амьдрах чадварыг нэмэгдүүлэх ажлыг Хаан банкны сонгон шалгаруулалтаар сонгогдсон аж ахуйн нэгж байгууллага хариуцан ажиллаж, 3 жилийн дараа орон нутагт хүлээлгэн өгөх юм.

Хаан банк нь энэхүү ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ойн нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, ойн сангийн доройтолд орсон талбайн экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгаль орчны хамгаалалд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж байна.

Via: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Forbes-н “Top Creators” жагсаалтын 50 нөлөөлөгч анх удаа нийт $1.02 тэрбумын орлого олж, сошиал медиа салбарын түүхэн рекордыг эвджээ

Forbes-н “Top Creators” жагсаалтын шинэлэг 50 нөлөөлөгч анх удаа нийт $1.02 тэрбумын орлого олж, сошиал медиа салбарын түүхэн рекордыг эвджээ! Өмнө нь...

Read out all

ТОП-5

Системийн нөлөө бүхий банкнуудын хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулсан банкныхаа энэ оны хагас жилийн тайлантай танилцаж амжсан уу? Тайлангийн гол онцлох үзүүлэлтүүдийг тоймлон...

Read out all

Үнийн өсөлт

ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн тарифыг бүрэн тэглэх эсвэл 25%-50% бууруулсан. Улмаар үнэ өсөх үү...

Read out all

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглож, аймгийн Есөнзүйл сумын уугуул, Арвайхээр сумын харьяат, “Их...

Read out all

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/’s Post

МЭДЭГДЭЛ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ТУХАЙ МЭДЭГДЭЛ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ТУХАЙ Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй...

Read out all

The HU

The Echoes of My Father Official Music Video premieres tonight at midnight ET. Tune in to see this special sneak peek of...

Read out all