×

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түлш, шатахууны хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тэмдэглэл гаргууллаа.

Бидний хувьд ердийн үед Улаанбаатар хотын хэмжээнд өдөртөө 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар өдөрт 1800 тонныг нийлүүлээд ч дугаарлалт буурахгүй байна.

ОХУ нь манай улсын шатахууны нийт хэрэглээний 92 хувийг дангаараа хангадаг. Тус улсын 22 шатахууны үйлдвэр дайны цохилтод өртсөн.

Энэ нь тус улсын нийт хүчин чадлын 30-40 хувийг эзлэдэг гэх мэдээлэл бий.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Засгийн газраас АИ-92 шатахуун дээр хязгаарлалт тавьсан. Гэхдээ уг хязгаарлалтад Монгол Улс багтахгүйг хэлье.

Учир нь, бид Засгийн газар хоорондын хэлэлцээртэй бөгөөд хямд нөхцөлөөр шатахуун авах гэрээтэй байдаг.

Тиймээс бид энэ сард 58 мянган тонн АИ-92 шатахууны зөвхөн Роснефть компаниас, үлдсэнийг нь Газформ болон БНХАУ-аас авахаар гэрээ хэлцэл хийгээд явж байна.

Бидний гол нийлүүлэлтийг хангадаг Ангарскийн үйлдвэр нь төлөвлөгөөт засвараа саяхан хийж, энэ сарын 15-нд дуусгасан.

Тиймээс бидэнд нийлүүлж буй бүтээгдэхүүний хэмжээ багассан. Энэ асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхий сайдтай холбогдож байгаа. Миний хувьд ОХУ-ын Эрчим хүчний яамтай холбогдсон. Энэ дагуу тээвэрлэлт нийлүүлэлтийг гэрээний дагуу биелүүлж өгөөч гэх асуудлыг тавьж байгаа.

АИ-92 шатахууны нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа. Олон нийтэд уриалахад сандарч тэвдэлгүй ердийн хэмжээндээ авахыг хүсье. Хэрэглээ хоёр дахин өссөн учир Улаанбаатарт 2000 тонныг нийлүүлээд тэр дороо дуусч байна.

Иймд, Улаанбаатар хотын хэмжээнд бага зэрэг хязгаарлалт хийж байна. Ард иргэд маань тайван амгалан байж, хэвийн хэмжээнд хэрэглээд явах юм бол тогтворжино.

БНХАУ-аас сардаа 3000 гаруй тонн евро-5 стандартын АИ-92 бензин авдаг. Энэ сард 7000 тонныг захиалсан боловч шокноос болж хүрэлцэхгүй болж байгаа тул 14 мянган тонн болгон нэмэгдүүлж, гэрээ хэлцлээ хийгээд ажиллаж байна. Энэ асуудлаар АҮЭБ-ийн яамныхан болон аж ахуй нэгжүүд БНХАУ-д ажиллаж байна.

БНХАУ-ын Элчин сайдтай өчигдөр уулзахад тээвэр ложистик болон худалдах асуудал дээр “Петрочайна” компанитай хэлцэл хийх дээр бүрэн дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн. ОХУ-ын Элчин сайдтай өнөөдөр уулзаж ярилцахаар боллоо.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

1072-ын сураг

Эрдэнэс Тавантолгой ХК 2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбумын ногдол ашиг хуваарилж, IV сарын 30-ны дотор олгохоо мэдээлээд байна. Нэгж хувьцаанд...

Read out all

ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг

Буцаалтын улирал Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтөд 28,879 татвар төлөгч нийт 57.1 тэрбум төгрөг олгохыг Татварын Ерөнхий Газар мэдээллээ. Үүнээс шинээр...

Read out all

Дайн хоёр дахь сардаа

АНУ-Ираны энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон энэ үед Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад хүрэлцэн очоод байна.. Энэхүү...

Read out all

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД:

Дамжуулах компанийн захиалгат ажлын хүрээнд 2026.04.22-ны өдрийн 08:40-10:00 цагийн хооронд , 18:00-19:00 цагийн хооронд тус тус зурагт заасан хэсэгт хүчдэл тасрана. Хэрэглэгч...

Read out all

ЭЭЖИЙН БҮҮВЭЭТЭЙ ХОРВОО

ЭЭЖИЙН БҮҮВЭЭТЭЙ ХОРВОО тоглолт 5 дугаар сарын 1-ний өдөр #ӨВӨРХАНГАЙ_АЙМАГ АРВАЙХЭЭР ХОТОД… Эрхэм Арвайхээрчүүд Та бүхэн 9905-2777 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай....

Read out all

ЦИРК ИРЛЭЭ! ЦИРК ИРЛЭЭ!

Инээд, айдас, гайхамшиг—all in one тайз дээр! Өвөрхангай аймгын хөгжимт драмын театрт 4 сарын 24 нд 17:00 цагаас , 19:00 цагаас ердөө...

Read out all