“БАГА БОГД ХАЙРХАН” УУЛЫГ АЙМГИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАН БОЛГОЛОО

Зүүн богд буюу Бага Богд уул нь Өвөрхангай аймгийн хамгийн өндөр цэг. Аймгийн төвөөс 230 км зайд оршдог. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан ,Богд сум болон Баянхонгор аймгийн Богд , Баянлиг сумдын нутгийг дамнан Говь-Алтай нурууны төгсгөлийн зүүн үзүүрт оршдог.

Тэргүүн оргил далайн түвшнээс дээш 3590 метр өндөрт оршдог байгалийн хосгүй үзэсгэлэнт говийн хангай юм .