×

Орон сууцны үнэ өндөр байна. Хувьцаанууд мөн өсөлттэй байна. Мөн “баячуудын эгнээ”-нд багтах босго ч энэ цаг үед мөн өндөрссөнийг Америкчуудын дунд явуулсан судалгаа харуулжээ.

АНУ-д чинээлэг байхын тулд танд хамгийн багадаа 2.5 сая ам.доллар хэрэгтэй гэж Америкчууд үзсэнийг Charles Schwab сангийн лхагва гарагт нийтэлсэн “Орчин үеийн хөрөнгө-2024” судалгааны үр дүн харуулжээ. Өмнөх оны судалгаагаар 2.2 сая ам.доллар байсантай харьцуулахад 14 хувиар нэмэгдсэн нь энэ аж.

Түүнчлэн судалгаанд оролцогсдын нас өндөрсөх тусам чинээлэг байдлыг хэрхэн тодорхойлж буй шалгуур нь даган өндөрссөн үр дүн харагджээ. 1946-1964 оны хооронд төрөгсөд буюу “baby boomers” үеийн төлөөлөл багадаа 2.8 сая ам.долларын хөрөнгөтэй байж чинээлэг нэгэн болно гэж үзсэн бол мянганыхны хувьд энэ босго 2.2 сая ам.доллар байсан байна.

Харин дундаж хөрөнгө хэд байвал “санхүүгийн хувьд тухтай”-д тооцогдох вэ гэсэн асуултад Америкчууд 778 мянган ам.доллар гэж хариулсан нь өмнөх оны дүнгээс нэлээн буурсан үзүүлэлт аж. Инфляц өндөр байсан 2023 онд тус үзүүлэлт 1 сая ам.долларт хүрч байсан нь анх 2017 оноос судалгааг явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр дүн болж байв.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Лондоны марафон 2026

2026 оны Лондоны марафонд оролцогчид эхний километрийн зурхай дээр – Лондон, Их Британи Benjamin Gilbert/PA

Read out all

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

вөрхангай аймгийн Хархорин сумын 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДААГ Засаг даргын 2026 оны 04 дүгээр...

Read out all

4-р сарын 24-нд шууд нислэгтэй Аватар аялал сүүлийн 16 суудал үлдлээ

Өвөрхангай аймгийн иргэддээ зориулан найз нөхөд, хамт олон, албан байгууллагын захиалгыг авч эхэллээ. Та зөвхөн гадаад паспортоо бэлдэхэд хангалттай бусад бүх зохион...

Read out all

Арвайхээр сумын шатрын аваргууд тодорлоо

Арвайхээр сумын шатрын Аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор жил бүр Үндсэн хуулийн...

Read out all

“Шинэ зуун” бүсийн боловсролын байгууллагууд волейболын тэмцээнээр өрсөлдлөө

Арвайхээр сумын Засаг даргын ивээл дор “Шинэ зуун” бүсийн төвийн боловсролын байгууллагуудын шилдэг баг тамирчдыг шалгаруулах багш ажилчдын волейболын тэмцээн өнгөрөгч амралтын...

Read out all

HuHot Mongolian Grill: МОНГОЛ РЕСТОРАН

Америкийн хоолны зах зээлд хэдийнээ тоглогч болсон HuHot Mongolian Grill ресторан 18 мужид салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд Миннесота мужид...

Read out all