Монгол хэл бичгийн болон ЭЕШ бүртгэл орон даяар

2026 оны ӨВЛИЙН монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны 10-р сарын 01-ний 09:00 цагт эхэлж, 2026 оны 11-р сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.

Та бүхэн шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. 📌Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/ 📌 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/ 📌Монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ. 📌Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20 000 төгрөг байна. 📌 Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож хураамжаа төлсөн байна. Хураамж төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй. 📌Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. 📌 Өвлийн шалгалтад 2026 онд болон 2026 оноос өмнө бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.

Эх сурвалж
Өвөрхангай аймгийн Боловсролын газар

Leave a Reply