Өвөрхангай аймгаас 5 залуу оргох шахам гарчээ…

🏀✨ 1954 он. Монголд сагсан бөмбөг дөнгөж соёолж байсан үе.

Захиргаадалтын нийгэм — дураараа ийш тийш зорчиход амаргүй, ажлаасаа чөлөө авах ч хэцүү цаг байлаа.

Гэтэл Өвөрхангай аймгаас 5 залуу сагсны шийтээ мөрлөн, 400 км замыг алхсаар МХЗЭ-ийн нэрэмжит тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод гарчээ. 🚶‍♂️🚶‍♂️🚶‍♂️

Албан ёсны зөвшөөрөл ч бараг үгүй, бараг оргох шахуу л замд гарсан гэдэг.

Тэд замдаа явган алхахдаа хээр бэлтгэлээ хийж 🏀, шантралгүй явсаар зорьсон газраа хүрсэн байна. Тэгээд зогсохгүй, тэмцээндээ амжилттай оролцож 🥉 ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртжээ.

Энэ бол зүгээр нэг спортын амжилтын түүх биш.

Ямар ч машин, техникгүй үүргэвчээ үүрээд 400 км алхана гэдэг амаргүй.

Харин мөрөөдлийнхөө төлөө алхана гэдэг бол хайр, итгэл, зүтгэл гурвын нийлбэр. 💪

Тэр 5 залуугийн алхсан зам Монголын сагсан бөмбөгийн эхлэл, Монголчууд сагсан бөмбөгт хэрхэн дурлаж ирсний бэлэг тэмдэг болсон түүх юм. 🇲🇳

“Болгоё, бүтээе” гэж зорьсон хүнд боломжгүй зүйл гэж байдаггүйг тэд өөрсдийнхөө амьдралаар харуулсан үлгэр жишээ авах сайхан түүх. ⭐

🎬 Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн түүхийг харуулсан

“Араг орхицог ба сагсан бөмбөг Монголд” баримтат киноны хэсгээс.

Өнөөгийн сагсан бөмбөгийн хөгжлийг бидэнд авч ирсэн үе үеийн ахмадуудын түүхийг бүтнээр нь үзэхийг хүсвэл:

https://youtu.be/CxYtHWkV02s?feat=shared

Leave a Reply