×
Transparency International байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн 2025 оны тайланд Монгол Улсын индексийн оноо өмнөх оноосоо 2 нэгжээр буурч, 31 болсныг Транспэрэнси Интернэшнл-Монгол танилцууллаа.
Ингэснээр индекст багтсан 182 улс, нутаг дэвсгэрээс Монгол Улс 124 дүгээрт эрэмбэлэгдэж, өнгөрсөн онд 180 улсаас 114 дүгээрт эрэмбэлэгдэж байсантай харьцуулахад огцом доошилсон байна. Эрэмбэд Монгол Улс ижил 31 оноотой Беларусь, Жибути, Найжер, Турк, Узбекистан улсуудтай байр хуваажээ.
Сүүлийн арваад жилд тус индекст оноо, эрэмбээр доошлох чиг хандлагатай байсан Монгол Улс 2025 онд 31 оноогоор үнэлэгдсэн нь индексийн оноо тооцох аргачлал өөрчлөгдсөн 2012 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болж байна. Ерөнхийдөө 2018 оноос хойш авлигын үзүүлэлтээр тогтмол дордсон гарын арван хуруунд багтах улсууд байгаагийн нэг нь Монгол болжээ.
Харин дэлхийн хэмжээнд авлигын төсөөллийн индексийн дундаж өнгөрсөн онд 42 байсан нь мөн түүхэн доод үзүүлэлт болсон байна. Индексийн эрэмбийг байнга өнгөлдөг Дани, Финланд, Сингапур улсууд энэ онд мөн адил тэргүүлэгчид болсон бол Эстони (76), БНСУ (63) 2012 оноос хойш оноогоо хамгийн их сайжруулсан орнуудаар нэрлэгджээ.
Монголд авлигын эх үүсвэр болсон төрийн алба болон төрийн өмчит компаниудын шударга бус томилгоо, ТӨК-иудын компанийн засаглал хангалтгүй, хуулийн засаглалын хэрэгжилт дутмаг, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгоогүй зэрэг байнга яригддаг асуудлууд дээрдээгүй хэвээр үлдсэн нь оноог хойш татахад нөлөөлжээ. Мөн бизнесийн орчин хүндэрч, итгэл суларсан нь бизнес эрхлэгчдээс авсан асуулгын шууд үр дүнгээс харагдсаныг Транспэрэнси Интернэшнл-Монгол онцолж байна.
Иймд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, ТӨК-иудыг хувийн хэвшилтэй өрсөлдүүлэх байдлаар хөгжүүлдгийг засах, удирдлага томилогоог нь зөвхөн чадавхад суурилсан байдлаар явуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашиглалт болон хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй болгох зэрэг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай чиглэлүүдийг нэрлэжээ.

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all