
![]()
1954 он. Монголд сагсан бөмбөг дөнгөж соёолж байсан үе.
Захиргаадалтын нийгэм — дураараа ийш тийш зорчиход амаргүй, ажлаасаа чөлөө авах ч хэцүү цаг байлаа.
Гэтэл Өвөрхангай аймгаас 5 залуу сагсны шийтээ мөрлөн, 400 км замыг алхсаар МХЗЭ-ийн нэрэмжит тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотод гарчээ. ![]()
![]()
![]()
Албан ёсны зөвшөөрөл ч бараг үгүй, бараг оргох шахуу л замд гарсан гэдэг.
Тэд замдаа явган алхахдаа хээр бэлтгэлээ хийж
, шантралгүй явсаар зорьсон газраа хүрсэн байна. Тэгээд зогсохгүй, тэмцээндээ амжилттай оролцож
ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртжээ.
Энэ бол зүгээр нэг спортын амжилтын түүх биш.
Ямар ч машин, техникгүй үүргэвчээ үүрээд 400 км алхана гэдэг амаргүй.
Харин мөрөөдлийнхөө төлөө алхана гэдэг бол хайр, итгэл, зүтгэл гурвын нийлбэр. ![]()
Тэр 5 залуугийн алхсан зам Монголын сагсан бөмбөгийн эхлэл, Монголчууд сагсан бөмбөгт хэрхэн дурлаж ирсний бэлэг тэмдэг болсон түүх юм. ![]()
“Болгоё, бүтээе” гэж зорьсон хүнд боломжгүй зүйл гэж байдаггүйг тэд өөрсдийнхөө амьдралаар харуулсан үлгэр жишээ авах сайхан түүх. ![]()
Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн түүхийг харуулсан
“Араг орхицог ба сагсан бөмбөг Монголд” баримтат киноны хэсгээс.
Өнөөгийн сагсан бөмбөгийн хөгжлийг бидэнд авч ирсэн үе үеийн ахмадуудын түүхийг бүтнээр нь үзэхийг хүсвэл:
