ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БИЙ БОЛГОХ ТӨСЛҮҮДИЙН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙНА

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох төслүүд Арвайхээр суманд үе шаттай хэрэгжиж байгаа юм.

Тухайлбал, Баянтээгийн нүүрсний уурхайгаас нийлүүлэх нүүрсийг боловсруулж газ үйлдвэрлэн ашиглах 20 МВт-ын хүчин чадалтай дулааны станц байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна.

Мөн Арвайхээр сумын ахуйн хог хаягдлыг боловсруулж шатаах технологид тулгуурлан эрчим хүч үйлдвэрлэх 20МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэх юм. Уг төсөл нь хог хаягдлыг эрчим хүч болгон ашиглах, холимог эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.

Дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр орон нутгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын түүхий эд, нөөцийг үр ашигтай ашиглах, хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах ач холбогдолтой юм. /эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ/

Leave a Reply