“Шинэ зуун” бүсийн боловсролын байгууллагууд волейболын тэмцээнээр өрсөлдлөө

Арвайхээр сумын Засаг даргын ивээл дор “Шинэ зуун” бүсийн төвийн боловсролын байгууллагуудын шилдэг баг тамирчдыг шалгаруулах багш ажилчдын волейболын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх байгууллагын 19 багийн 130 гаруй тамирчин оролцож, өрсөлдсөн юм.

Тэмцээний эрэгтэй төрөлд:

Нэгдүгээр байрыг Политехникийн коллежийн баг тамирчид,

Хоёрдугаар байрыг ЕБ-ын Хоёрдугаар сургуулийн баг тамирчид,

Гуравдугаар байрыг ЕБ-ын тавдугаар сургуулийн баг тамирчид

Эмэгтэй төрөлд :

Нэгдүгээр байрыг ЕБ-ын нэгдүгээр сургуулийн баг тамирчид

Хоёрдугаар байрыг Политехникийн коллежийн баг тамирчид

Гуравдугаар байрыг ЕБ-ын Мэргэд сургуулийн баг тамирчид

Тэмцээний шилдэг эрэгтэй довтлогч: ЕБ-ын хоёрдугаар сургуулийн Б.Саруулсайханбат

Эмэгтэй довтлогч: ЕБ-ын нэгдүгээр сургуулийн М.Балгармаа

Тэмцээний шилдэг эрэгтэй холбогч: Политехник коллежийн А.Нармандах

Эмэгтэй холбогч Политехник коллежийн н.Нанжидмаа нар тус тус шалгарлаа.