×

Уулзалтыг бүс нутгийн оролцогч талуудын дуу хоолойг бага хуралд тусгах, орон нутгийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн оролцоог өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор COP17 Үндэсний хорооны Ажлын алба, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Монголын “Байгалийн өв сан” болон Байгаль зэрлэг амьтдын хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран зохион байгуулж байна.

Тус уулзалтад аймаг сумын байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цаг уур, мал эмнэлэг зэрэг холбогдох салбарын удирдлага, мэргэжилтнүүд, малчин, тариаланчдын төлөөлөл оролцож байгаа бөгөөд аймгийн Байгаль орчны газраас энэхүү уулзалтад “Таацын голын гольдорлын шулуутгал Таацын цагаан нууранд ус хуримтлуулах” талаар урьдчилсан төслийг танилцуулан, хэлэлцүүлж байна.

Зохион байгуулагчдын зүгээс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалт, оролцож боломжийн талаарх мэдээлэл, монгол улсын цөлжилт, байгаль уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, тал хээрийн төлөвлөгөөний талаарх мэдээллүүдийг өгч, бүс нутгийн хөгжил, байгаль орчны тулгамдаж буй асуудал, шийдэл, сайн санаачилга, шилдэг шийдэл, туршлагын талаар болон хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжийн талаар багийн хэлэлцүүлгийг өрнүүлэх юм

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

“АРВАГАР ХЭЭР” АДУУНЫ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Арвагар хээр” адууны баярыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, баярын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар “Арвагар...

Read out all

Өвөрхангай аймгийн Татварын газрын хамт олон

Өвөрхангай аймгийн Татварын газрын хамт олон Спортын сэтгүүлч Г.Цэндийн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хандивын аянд нэгдлээ

Read out all

“ХААН БАНК”-ТАЙ ХАМТРАН 500 МЯНГАН МОД ТАРИАЛНА

Өнөөдөр аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Байгаль орчны газрын дарга Т.Эрдэнэбаяр болон Хайрхандулаан, Тарагт сумын Засаг дарга нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн...

Read out all

Арвайхээр Цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар: Энэ жил 8 төрлийн цэцгийн үрсэлгээг хийлээ

Арвайхээр Цэцэрлэгжилт ОНӨААТҮГазар нийтийн эзэмшилийн талбайн мандлын цэцэг тарилтаа эхлэж байна. Энэ жил 8 төрлийн цэцэгийн үрсэлгээг хийлээ

Read out all

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон…

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны хамт олон спортын сэтгүүлч Г.Цэндийн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд зориулж 2.000.000 төгрөг хандивлалаа

Read out all