“АРВАГАР ХЭЭР” АДУУНЫ БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Арвагар хээр” адууны баярыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, баярын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Хуралдаанаар “Арвагар хээр” адууны баярыг 2026 оны 07 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Арвайн талд зохион байгуулахаар шийдвэрлэв.

Мөн адууны баярын хүрээнд Монгол адууны өв соёл, уламжлал, зан заншил, нүүдэлчдийн ахуй амьдралыг сурталчлан таниулах дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөлөө.

✅Гүүний үрс гаргах, айраг исгэх уламжлалт ёслол

✅“Арвагар хээр” хатираа морьдын парад

✅Морьт харвааны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн

✅“Моринд хайртай Монгол” дууны улсын уралдаан

✅“Эзэнт гүрний морин өртөө” буухиа тэмцээн

✅Аймгийн аварга шалгаруулах “Шилдэг адуучин” тэмцээн

✅“Уяан дээр урласан ур ухаан” морины хэрэгслийн үзэсгэлэн, үзүүлэн, дуудлага худалдаа

✅“Тэлмэн жороо” жороо морины уралдаан

✅Морь цоллоочдын улсын уралдаан

✅“Их хаадын сөгнөөн” уламжлалт наадгай тэмцээн

✅1024 унаач хүүхдийн барилдаан

✅Уралдаанч хүүхдүүдийн эмнэг сургах үзүүлбэр

✅Хурдан морины зодог тайлах ёслол

✅Олон үндэстний хоолны фестиваль

Монгол адууны өв соёл, уламжлал, адуучин ардын ахуй, хурдан морь, морин спортын хөгжлийг олон нийтэд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Leave a Reply