×
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хоёр жил дараалан байр ухарч, дэлхийн 70 улсаас 67 дугаарт эрэмбэлэгдлээ. Мөчлөг дагасан эдийн засаг, бодлогын тогтворгүй байдал, дэд бүтцийн сул хөгжил, экспортын хэт төвлөрлөөсөө шалтгаалан Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын эрэмбийн сүүл хэсэгт гацсан хэвээр байна.
Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д энэ онд нийт 70 улс хамрагдсанаас Монгол Улс 39.02 оноотойгоор сүүлээсээ дөрөвдүгээрт бичигдэж, Ботсвана, Нигери, Намиби, Венесуэлтэй хамт хамгийн тааруу үзүүлэлттэй таван улсын нэг болжээ.
Монгол Улс 2015 онд уг тайланд анх тогтмол эрэмбэлэгдэж эхлэхдээ 57 дугаарт бичигдэж байсан бол 2016 оноос хойш 60-62 дугаар байр орчимд хэлбэлзэж иржээ. Харин 2025 онд 65, 2026 онд 67 дугаар байр руу ухарсан нь өрсөлдөх чадвараар сүүлийн жилүүдэд улам доройтсоор буйн илрэл болж байна.
Тайланд нийт 341 үзүүлэлтийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгээр үнэлж, улсуудыг эрэмбэлдэг. Энэ жилийн тайлан “Институтийн итгэл даах чадвар” сэдвийн хүрээнд танилцуулагдсан бөгөөд геополитикийн эрсдэл нэмэгдэж буй орчинд хууль дүрэм нь ойлгомжтой, амлалтаа хэрэгжүүлэх чадамжтай, засаглал нь найдвартай улс орнууд өрсөлдөх чадвараар илүү давуу болж буйг онцолжээ.
Уг дүгнэлт нь Монголын нөхцөл байдалд бүр ч илэрхий нийцэж байна. Өргөн уудам газар нутаг, ашигт малтмалын арвин нөөц, залуу хүн ам зэрэг давуу талууд байгаа ч тэдгээрийг эдийн засгийн өрсөлдөх давуу тал болгох институц, дэд бүтэц, хүний капиталын суурь хангалтгүй хэвээр байгааг тайлан харууллаа.
Тухайлбал эдийн засгийн тамир тэнхээний үзүүлэлтээр Монгол Улс дөрвөн байр ухарч 59 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд тэр дундаа эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадварын үзүүлэлтээр 70 улсаас хамгийн сүүлд жагссан байна.

Via: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИВ /Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар/

Нийтийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтарч 2025 оны 12 сард гаргасан нэхэмжлэлийн дагуу Арвайхээр суманд дулаан үйлдвэрлэгч усан...

Read out all

Автомашины нийт үнэд бус 360 саяас давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар тооцно

Гаалийн үнэ нь 360 сая төгрөгөөс давсан импортын автомашинд одоо мөрдөж буй онцгой албан татвар дээр нэмэлт татвар ногдуулах хуулийн нэмэлт наймдугаар...

Read out all

8 дугаар сарын 1-12-ны хооронд Монгол Улсад 17.040 тонн АИ-92 автобензин орж ирлээ

2026 оны 8 дугаар сарын 1-12-ны хооронд Монгол Улсад 17.040 тонн АИ-92 автобензин орж ирлээ. 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн...

Read out all

Нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компанийн Монгол дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна. Долоодугаар сард...

Read out all

Хөв цөөрмүүдийг 2014, 2024 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ

Өнөөдөр Арвайхээр суманд 15 минут орчим үргэлжилсэн аадар бороо орж үер буусан Доорх зурагт харагдаж байгаа Дэлгэрэх болон Эмтийн сайрын хөв цөөрөм...

Read out all

2026.08.12-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн анхааралд: 10кВ-ын ЗАШ-н трассын дагуу дулааны шугам 2-р төслын газар шорооны ажил 2026.08.12-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд хийгдэх...

Read out all