×

Монгол Улс анх удаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бие даасан үйлдвэрлэгчийг нээлттэй дуудлага худалдаа буюу аукционы зарчмаар сонгож эхэлснээр салбарын бодит үнийг өрсөлдөөнөөр тогтоох тогтолцоо руу шилжих эхний алхмаа хийлээ. Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан анхны аукционы үр дүнд нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цаг батарей хуримтлуурын төслүүд таван байршилд хэрэгжихээр болж байна.

Тухайлбал Булган аймаг дахь 50 МВт-ын төсөлд “Магнус Сентурион Констракшн” болон “Zhejiang Chint New Energy Development”-ийн түншлэл 5.95 цент/кВт.цагийн үнээр, харин Говьсүмбэрийн “Чойр” дэд станцад холбогдох төсөлд “Алхана Трэйд” 6.65 цент/кВт.цагийн үнээр шалгарчээ. Аукционы ялагч нь цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй болох юм.

Via: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИВ /Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар/

Нийтийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтарч 2025 оны 12 сард гаргасан нэхэмжлэлийн дагуу Арвайхээр суманд дулаан үйлдвэрлэгч усан...

Read out all

Автомашины нийт үнэд бус 360 саяас давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар тооцно

Гаалийн үнэ нь 360 сая төгрөгөөс давсан импортын автомашинд одоо мөрдөж буй онцгой албан татвар дээр нэмэлт татвар ногдуулах хуулийн нэмэлт наймдугаар...

Read out all

8 дугаар сарын 1-12-ны хооронд Монгол Улсад 17.040 тонн АИ-92 автобензин орж ирлээ

2026 оны 8 дугаар сарын 1-12-ны хооронд Монгол Улсад 17.040 тонн АИ-92 автобензин орж ирлээ. 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн...

Read out all

Нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TMK Energy компанийн Монгол дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна. Долоодугаар сард...

Read out all

Хөв цөөрмүүдийг 2014, 2024 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ

Өнөөдөр Арвайхээр суманд 15 минут орчим үргэлжилсэн аадар бороо орж үер буусан Доорх зурагт харагдаж байгаа Дэлгэрэх болон Эмтийн сайрын хөв цөөрөм...

Read out all

2026.08.12-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн анхааралд: 10кВ-ын ЗАШ-н трассын дагуу дулааны шугам 2-р төслын газар шорооны ажил 2026.08.12-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд хийгдэх...

Read out all