×
Хагас их наяд замхрав
Биткойныг зарах хөдөлгөөн эрчээ нэмснээр долоо хоног хүрэхгүй хугацаанд криптовалютуудын үнэлгээсээс хагас их наяд шахам ам.доллар арчигдлаа.
Крипто зах зээлийн нийт үнэлгээ I сарын 29-нөөс хойш 467.6 тэрбум ам.доллароор буурсныг CoinGecko-ийн дата харуулж байна.Мягмар гарагт Биткойны ханш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2024 оны 11 дүгээр сард сонгуульд ялалт байгуулснаас хойших доод түвшиндээ хүрч уналаа. Тухайн үед Д.Трамп криптовалютад ээлтэй бодлого баримтлах дохио өгснөөр Биткойны ханшийн огцом өсөлтийн мөчлөг эхэлж байсан юм.Мөн Биткойн өнгөрсөн аравдугаар сард хүрсэн оргил түвшнээсээ 40 хувь орчмоор унаад байна.Аравдугаар сарын 10-нд Биткойны маржин арилжаалагчид дараалсан ликвидацад (албадан зарах) орж, 19 тэрбум ам.долларын хөшүүрэгтэй позиц хаагдаж байв. Түүнээс хойш криптовалютын зах зээл бүхэлдээ сэхэл аваагүй хэвээр байгаа.Геополитикийн тодорхой бус байдалтай давхацсан Биткойны энэхүү уналтаас шалтгаалж тус криптовалют “дижитал алт”-ны үүрэг гүйцэтгэж чадах эсэхэд нь эргэлзээ бий болж эхэлжээ.Биткойн нь цэвэр спекулятив шинжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болоод байгааг алдарт хөрөнгө оруулагч Майкл Бьюрри анхааруулсан байна.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Дэлхийн хаанаас ч гар утсаараа 5G сүлжээнд холбогдох, дуудлага хийх, том файл дамжуулах, видео дуудлага хийх боломжтой болох нь

Барселонад зохион байгуулагдаж буй Mobile World Congress 2026-д SpaceX-н Ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Starlink-н Инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Николс нар илтгэл тавьж,...

Read out all

Ретро гангарал

Өнөөдөр “Retro Day” буюу өнгөрсөн үеийн хэв маяг, соёл, загварыг эргэн дурсах өдөр тохиож байна. Сүүлийн жилүүдэд Ретро соёл өнөө цагийн соёлд нөлөөлж,...

Read out all