×
Улсын хэмжээнд 2023-2024 онд 6.4 сая зөрчилд шийтгэл ногдуулж, нийт ₮361 тэрбумын хүү, торгуулийн орлого төвлөрүүлжээ. Тухайн жилүүдэд ₮322.7 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэл нь давж биелсэн харагдав
Уг орлогын 97.2% буюу ₮351 тэрбумыг орон нутгийн төсөвт, 2.8% буюу ₮10 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлээд буй. Харин аудитын шалгалтаар ₮32.3 тэрбумын зөрчил илэрсэн байна. Гэснээс орон нутгийн гэж яриад байгаа нь нийслэл нэмээд 21 аймгийг илэрхийлж байгаа шүү. 

Хэн хамгийн их торгов? 

Торгууль ногдуулагч байгууллагаар харахад, 59.8% буюу ₮154.2 тэрбумыг Татварын Ерөнхий Газар бүрдүүлж тэргүүлж байгаа бол удаад нь Цагдаагийн Ерөнхий газар 35.4% буюу ₮91.3 тэрбум, Гаалийн ерөнхий газар 3.4% буюу ₮8.8 тэрбумыг тус тус төвлөрүүлэв. 
Улаанбаатар хотод ногдох торгуулийн дүн гэхэд тус 2 жилд ₮211.4 тэрбум байсан бөгөөд мөн л гүйцэтгэл нь 108.7% давж биелэн ₮229.7 тэрбумд хүрсэн бол 21 аймагт ₮96.2 тэрбумын торгуулийн орлого олсон байна. Гүйцэтгэл нь давж биелснийг өмнөх жилийнх нь төлөгдөөгүй торгуулиудтай хамааралтай хэмээн тайлагнажээ. 

Хүүгийн орлого

Цаашлаад, хүүгийн орлогын хувьд ЗГ-ын гадаад зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу төсөвт төвлөрөх хүүгийн төлбөрөөс бүрддэг аж.
2023 онд хүүгийн орлогыг ₮58.9 тэрбумаар төлөвлөсөн ч гүйцэтгэлээр ₮2 тэрбум,2024 онд ₮56.4 тэрбумаар төлөвлөж, гүйцэтгэл нь ₮23.1 тэрбум буюу үндсэндээ ₮25.1 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн байна.

Мөнгөний мөр

Орон нутгийн төсөвт төвлөрсөн ₮351 тэрбумын орлогоос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ₮55.9 тэрбумыг, авто замын санд ₮48.3 тэрбумыг хуваарилан зарцуулсан байгаа бөгөөд үлдсэн 70% гаруй буюу ₮246.9 тэрбумыг орон нутгийн төсвийн суурь орлого болгон зарцуулсан аж. Торгуулийн орлогоос Нийслэлийн авто замын санд ₮36 тэрбум, аймгуудад ₮12.3 тэрбум төвлөрсөн байна. 
Эцэст нь… Төвлөрүүлсэн нь ч яах вэ, цаана чинь хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй торгуулийн үлдэгдэл ₮321.8 тэрбум байгаа гэнэ. Дийлэнх нь татварын торгууль. Замын хөдөлгөөний зөрчлийн торгууль гэхэд 2017 оноос эхэлж байгаа бол татварынх 2012 оноос эхэлж байх жишээний. 2024 оныг хүртэл төлөгдөөгүй торгууль гээд л бод. 

Эх сурвалж: Lemon press

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

Сургуулийн урлаг, спорт заалыг хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглана

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан...

Read out all