×

Өнөөдөр аймгийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөлийн II хуралдаан болж, 2025 оны болон энэ оны эхний хагас жилийн ажлын тайлан танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, анхаарах асуудлыг хэлэлцэв.

Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт “Хайрлагдсан хүүхэд”, “Халуун ам бүл” төслүүдийг тусгуулан, хэрэгжүүлж байгаа.

Аймгийн хүүхдийн салбар зөвлөл дээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. 2025 онд төлөвлөсөн үйл ажиллагаагаа 87 хувийн үр дүнтэй хэрэгжүүлсэн байна.

2026 оны эхний хагас жилийн байдлаар сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа, хяналт шалгалтын дагуу олон талт хариу арга хэмжээг хэрэгжүүлж, “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тогтмол зохион байгуулж аймгийн хэмжээнд 1700 гаруй хүүхдийг оролцуулан зохион байгуулж, хүүхдүүдээс гарсан саналуудыг ажил хэрэг болгон ажиллажээ.

Тухайлбал, аймгийн төв номын сангийн номын баяжилтыг хийх, орчны тохижилтыг сайжруулахад нөлөөлж ажилласан бол Арвайхээр сумын нийтийн тээврийн үйлчилгээг тогтмолжуулж, нохой устгалын ажлыг үр дүнтэй зохион байгуулахад саналаа хүргүүлжээ. Мөн орчны эрсдэлийг бууруулах, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг сайжруулах зорилгоор 76 ширхэг тэмдэглэгээг сэргээн засварлаж, шинээр 20 тэмдэглэгээг байршуулсан байна. Түүнчлэн хангайн бүсийн аймгуудын хүрээнд “Багш, сурагч, солилцоо” хөтөлбөрийг ажилттай хэрэгжүүлэн 48 сурагчийг хамруулжээ.

“Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн болон “Хамтдаа шалгая-хамгаалъя” аяны хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн зөвлөгөө, мэдээллийг түгээх, “Эрсдэлгүй Өвөрхангай” аппликэйшнээр дамжуулан осол, гэмтэл үүсгэх цэгүүдийн мэдээллийг цуглуулж, түүний мөрөөр эрсдлийг бууруулан, хяналт тавин ажиллаж байгаа юм.

Хуралдаанаар цаашид хүүхдийн эрхэд сөргөөр нөлөөлж буй бүх төрлийн эрсдэлийг аймгийн илрүүлэх, арилгах, урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог бүх шатанд сайжруулж, олон талт оролцоог өргөжүүлэх чиглэлээр төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцов.

Аймгийн Засаг даргын зүгээс Арвайхээр сумын ЕБС, төрийн байгууллагын урлаг заал, спорт заалыг хүүхэд, залууст нээлттэй, хүртээмжтэй үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болголоо.

Эх сурвалж:Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар

Leave a Reply

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн тууриас XVI-XVII зууны үед хамаарах бурхны шашны сүм хийдийн хосгүй үнэт эд өлгийн зүйлс...

Read out all

ӨВӨРХАНГАЙНХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор зорьж буй Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай аймгийн...

Read out all

2026.09.18-ний өдрийн 10:00-17:00

10кВ-ын БАШ-д төлөвлөгөөт ажлын хүрээнд шугамын дунд тулгуур босгож, шугамын салгуур суурилуулах ажил 2026.09.18-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хийгдэх тул хэрэглэгч та...

Read out all

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ОЛОН УЛСАД АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЛЭЭ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын мэргэжлийн болон...

Read out all

ДУГУЙТ ЦАНЫН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БАТ-ӨЛЗИЙ СУМАНД БОЛЖ БАЙНА

Олон улсын цанын холбооны нэрэмжит дугуйт цанын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж...

Read out all