- 0
- 14 words
Хонконг дэлхийн санхүүгийн төв гэгдэхээ больж, чадварлаг мэргэжилтнүүд нь орхин гарч, хөрөнгийн зах зээл нь унтаа байдалд орж байсан цаг саяхан. Гэтэл өнгөрсөн онд тус хотод томоохон IPO-нууд шил даран хийгдэж, хөрөнгийн менежментийн фирмүүд олноор орж ирж, жишиг Hang Seng индекс 28 хувиар өссөн нь Хонконгийн эрчтэй сэргэлтийн илрэл болсон юм.

- Үүний нэг баталгаа нь Хонконг анх удаагаа Швейцарыг гүйцэж, дэлхийн хил дамнасан хөрөнгийн хамгийн том цэг болсон байна.
- Boston Consulting Group-ийн гаргасан “2026 Global Wealth Report” судалгааны тайланд 2025 оны байдлаар Хонконг дахь хөрөнгийн менежерүүдэд нийт 2.9 их наяд ам.долларын оффшор хөрөнгө бүртгэгдсэнийг тооцоолжээ.
- Энэ нь өмнөх онтой харьцуулахад 10.7 хувиар өссөн дүн бөгөөд эх газрын Хятадаас ирэх капиталын урсгал, дотоодын хөрөнгийн зах зээлийн сэргэлт үүнд голлон нөлөөлсөн байна.
- Ирэх жилүүдэд Ази дахь хөрөнгийн хуримтлал, БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн давамгайлал, Хонконгийн IPO зах зээлийн сэргэлт үргэлжилснээр 2030 он гэхэд Хонконг дахь оффшор хөрөнгийн дүн Швейцарынхаас 600 тэрбум ам.доллароор давна гэсэн төсөөллийг Boston Consulting Group судалгаандаа онцолжээ.
