МАЛ, МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААЛАЛТАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

✍️Иргэнээс малын шүлхий өвчин гарсан үед вакцин хийсэн малыг зах зээлд борлуулж, улмаар хүнсний аюулгүй байдал алдагдаж болзошгүй талаарх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу ХХААГ-тай хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.

📝Шалгалтаар Занабазар цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд ил задгай мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй иргэд, мал төхөөрөх болон мах худалдаалах нийт 17 газрыг хамруулсан.

🔬 Шалгалтын явцад ил задгай худалдаа эрхэлж буй 11 иргэн, 1 мал төрөх газар, 1 махны худалдааны газраас нийт 4 нэр төрлийн 14 дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээг , 3–5 үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд бүх дээжийн үзүүлэлтүүд стандартын шаардлагыг хангаж байна.

👉 Таны зөв сонголт – гэр бүлийн тань эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын баталгаа юм.

Leave a Reply