Uvurkhangai News Network
“UVURKHANGAI JOB FAIR-2023” ӨДӨРЛӨГ ЭНЭ САРЫН 27-НЫ ӨДӨР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВД БОЛНО
Энэхүү өдөрлөгөөр ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актуудыг сурталчлан таниулах юм. Мөн иргэдэд ажил олгогчдын нээлттэй ажлын байрыг танилцуулах, ажилд зуучлах үйлчилгээг үзүүлж, хөдөлмөрийн зах зээл дээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцоно.
Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулж байгаа тус өдөрлөгийн хамтран ажиллагч байгууллагаар Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж, Говь кашмир ХК, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцохоор төлөвлөжээ.
Өдөрлөгийн үеэр хийгдэх онцлог ажил:
Ажил олгогчид:
- Ажлын байрны талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, ярилцлага зохион байгуулж, бүртгэх
- Байгууллагын үйл ажиллагааны танилцуулгыг хийх
Хөдөлмөрийн байгууллага:
- Хөдөлмөрийн нэгдсэн e-job платформ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийх
- Ажил олгогчдод Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдээлэл зөвлөгөөг өгөх
- Бүртгүүлсэн ажил хайгч иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээ /profiling/ хийх
- Ажил хайгч иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, ажилд зуучлах үйлчилгээг үзүүлнэ