×
Lexus брэндийн автомашинуудыг тансаг зэрэглэлийн, тав тухтай гэдгээр нь л олон хүн таашаадаг. Тэгвэл тус компани 14 жилийн дараа бартаат замд зориулагдсан загвар болох Lexus GX 550-г шинэчлэн зах зээлд гаргаад буй. Юу нь шинэлэг байв?
14 жилийн дараах шинэчлэлт
Тодруулбал, тус автомашин үйлдвэрлэгчид 2002 оноос эхлээд бараат зам, уул хаданд өлхөн явчих чадалтай Lexus GX загварыг Хойд Америкийн зах зээлд худалдаанд гаргаж байв. Улмаар өнгөрсөн оны сүүлээр Lexus GX-н 3 дахь үе болох Lexus GX 550-г олон нийтэд танилцуулсан юм. 
Гол үзүүлэлт
Хөдөлгүүр: Тус загвар нь 349 морины хүчтэй, 650 ньютен метр эргүүлэх хүчтэй, V6 хос турбо хөдөлгүүртэй аж. Энэ нь компанийн GX-д суурилуулсан хамгийн хүчирхэг хөдөлгүүр гэнэ лээ шүү. Хамгийн том дугуйтай: Цаашлаад, бартаат замд зориулагдсан загвар гэх утгаараа Lexus тус автомашинд брэндийнхээ түүхэн дэх хамгийн том дугуй буюу 33 инчийн All-Terrain дугуйгаар тоноглоод буй. Харин технологийн хувьд бартаат замын жолоодлогын үед хөдөлгүүрийн эргэлт болон 4 дугуйнд ирэх мушгих хүчний хуваарилалтыг автоматаар жолоодох Crawl control, автомат тэнцвэржилтийн систем E-KDSS-тэй бөгөөд мэдээж Lexus-н бэлгэ тэмдэг болсон замын нөхцөлийг хянах 360 хяналтын камераа ч мартаагүй аж. 
Гэснээс, Lexus GX 550 автомашины Монгол дахь нээлт 5 сарын 25-нд болох бөгөөд үүнтэй холбоотойгоор тус брэндийн Монгол дахь албан ёсны дистрьбютер Lexus Mongolia “Experience Space” үзүүлэнгийн байгууламжийг босгож байгаа гэсэн аж. Арга хэмжээний талаар нэгэн нууц задлахад, тус байгууламж проктер ашиглан бүтээсэн “Immersive room” буюу интерактив виртуал өрөөтэй байх бөгөөд 14 хоногийн турш буюу 6 сарын 7-ийг дуустал зохион байгуулагдах аж. 
Нэг үеэ бодоход Монголд ч автомашины нээлтийн арга хэмжээ гаднын орнууд шиг сонирхолтой зохион байгуулагддаг болсон нь авууштай юм даа.
Эх сурвалж: Lexus Mongolia

Author

Uvurkhangai.unn@gmail.com

Related Posts

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр...

Read out all

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар...

Read out all

“Өмнөговь бонд” өрийн хэрэгслийн I транчийн анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхэллээ

Тус аймгийн шинэ цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тодруулбал...

Read out all

Суудлын авто машины импорт 2024, 2025 оны мөн үетэй хариуцуулахад 40%-иар буураад байна

Оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, 380 мянган...

Read out all

БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалснаа мэдээллээ

Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн баасан гарагт МХБ-ээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 128 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр, БНХАУ-ын Мандал...

Read out all

Төрийн банк ХК 

Олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаж, 2025 оны IX сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэснээр нийт 300 сая...

Read out all